“Мод тарих үндэсний өдөр”-өөр Хан-Уул дүүрэг 700 ширхэг мод, бут, сөөг тарилаа

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

“Мод тарих үндэсний өдөр”-өөр Хан-Уул дүүрэг 700 ширхэг мод, бут, сөөг тарилаа

“Мод тарих үндэсний өдөр”-өөр Хан-Уул дүүрэг 700 ширхэг мод, бут, сөөг тарилаа

Монгол Улсын нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн 5,10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн бямба гарагийг "Мод тарих үндэсний өдөр" болгон зарласан байдаг.

Хан-Уул дүүрэг нь “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийг 2-3 дахин нэмэгдүүлэх, байгаль орчиноо хамгаалах, иргэдийн ая тухтай эрүүл орчин нөхцлийг бүрдүүлэхэд хүн бүрийн оролцоо идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү ажлыг тодорхой үе шаттайгаар зохион байгуулж ирсэн.

Дээрх ажлын хүрээнд Нийслэлийн байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн байгаль орчны газартай хамтран “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд “НОГООН ПАСПОРТ- НОГООН ТӨГӨЛ” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг 13 дугаар хорооны 7 дугаар хэсгийн зохион байгууллаа.

Нээлтийг НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нээлээ. Нийслэл, дүүргийн удирдлагууд оролцлоо. Ногоон төгөл байгуулах ажлын нээлтийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 54 ажилтан албан хаагч, БОАЖЯ-ийн 30 албан хаагч, дүүргийн дэргэдэх хэлтэс алба, хороодын 100 албан хаагч, 26 дугаар сургуулийн 100 сурагч, 25 багш, 13 дугаар хорооны 16 албан хаагчид оролцож нийт 2,5 газарт 11 төрөл зүйлийн 700 ширхэг мод бут сөөг тарилаа.

Бүх нийтээр мод тарих өдрийн арга хэмжээнд нийт 96 айл өрхийн 270 иргэн, 63 аж ахуйн нэгж байгууллагууд оролцож урьдчилсан мэдээгээр нийт 15 нэр төрлийн 1200 ширхэг мод бут сөөг тарьсан байна.

Дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд:
2017 онд 36320 ширхэг, 16800 м2 зүлэг
2018 онд 162000 ширхэг мод бут сөөг, 27000м2 талбай зүлэг
2019 онд 224169 мод бут сөөг, 55653 м2 талбайн зүлэгжүүлэлтийн ажлыг хийж дүүргийн ногоон байгууламжийн 2 дахин нэмэгдүүлсэн.
2019 онд дүүргийн хэмжээнд нийт 11 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг хийж хэрэгжүүлж байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

ЭХ СУРВАЛЖ: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж