НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Улаан загалмайн хороотой хамтран “Төгс бүтээцгээе, түгээцгээе” сэдэвт гамшгаас урьдчилан сэргийлэх сурталчилгааны жагсаалыг зохион байгууллаа.
Арга хэмжээнд дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Улаанзагалмайн хорооны ажилтан, өсвөрийн улаан загалмайн хүүхэд багачууд зэрэг 200 гаруй хүн оролцож, Г.К.Жуковын талбайгаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэхийг уриалсан байна.
Энэхүү сурталчилгааны жагсаалыг Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийн ач холбогдлыг таниулах, гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгууллаа гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.