2020 оны “ЛАНД КРУЙЗЕР 200”

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

2020 оны “ЛАНД КРУЙЗЕР 200”

Тоёота Мотор Корпораци – 68 жилийн үйлдвэрлэлийн түүхтэй Тоёота Ланд Круйзер цувралын Ланд Круйзер 200 маркийн автомашины 2020 онд зориулан гаргаж буй шинэчлэгдсэн загвараа танилцуулж байна. Бартаат болон засмал замд хүч чадал, дээд зэргийн тав тухыг санал болгодог энэ автомашин манай улсын зам, цаг уурын нөхцөлд маш сайн тохирдгоороо хэрэглэгчдийн талархлыг зүй ёсоор хүлээдэг билээ.

Ланд Круйзер 200 маркийн автомашины 2020 оны загварт хийгдсэн шинэчлэлүүдээс жишээ болгон дараах өөрчлөлтүүдийг танилцуулж байна.

LC200 VX.R 4.6 New Aero 2020

  • Шинэ загварын 20 инчийн хайлшин обуд
  • Шинэ загварын жолооны хүрд
  • Ачааны никель хөндлөвч
  • Дугуйн даралт мэдрэгч
  • Салоны урд хэсгийн арьсан бүрэлт

LC200 GX.R 4.0 V6 Urban Style

  • Шинэ загварын урд нүүр
  • Шинэ загварын 20 инчийн хайлшин обуд
  • Шинэ загварын жолооны хүрд
  • 1 болон 2 дахь эгнээний суудал халаагч
  • Жолоодлогын автомат Crawl Control систем
  • Шинэ загварын ирчаак
  • Хаалганд байрлах гарын түшлэгийн материал зэрэг шинэчлэлтүүд хийгдсэн байна.

Шинэчлэгдсэн загварын Ланд Круйзер 200 автомашинууд Тоёотагийн албан ёсны Дилер компаниудын үзэсгэлэнгийн танхимд борлуулагдаж эхэлсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягуудаар аваарай.

Албан ёсны дилерүүд:

Таван Богд ХХК

Харилцах утас: 7577-4444

Цахим хуудас: www.toyota-tavanbogd.mn

Фэйсбүүк хуудас: Toyota-Tavan Bogd /Таван Богд ХХК/

Мөнххада ХХК

Харилцах утас: 7595-3333

Цахим хуудас: www.munkhada.com

Фэйсбүүк хуудас: Toyota Mongolia Munkhada / Мөнххада /

Дашрамд дурьдахад 1951 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн Тоёота Ланд Круйзер маркийн автомашин дэлхий даяар 170 орчим улсад борлуулагддаг ба энэ загварын автомашины борлуулалт 10 саяд хүрснийг Тоёота Мотор Корпораци мэдээлсэн байна. Энэхүү тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан Тоёота брэндийн албан ёсны дилерүүдээс 10 дугаар сарын 1-ний өдрөөс 10 сарын 31-ний өдрийг дуустал Ланд Круйзер маркийн автомашин худалдан авсан хэрэглэгчдэд 3 сая төгрөгийг буцаан олгож байна.

Жич: 2020 оны шинэчлэгдсэн Ланд Круйзер 200 маркын автомашинуудад хамаарахгүй болно.

Тоёотаг сонгон үйлчлүүлдэг нийт хэрэглэгчдэдээ Монгол дахь Тоёотагийн албан ёсны дистрибьютор ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ий зүгээс гүнээ талархал илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж