Бүх насаар нь хорих ял хангалттай шийтгэл гэв

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

Бүх насаар нь хорих ял хангалттай шийтгэл гэв

Бүх насаар нь хорих ял хангалттай шийтгэл гэв

Цаазар авах ялыг халах нь хүний эрх, ардчиллын зарчмын зүгээс харахад нийгмийн хөгжилд зайлшгүй хэрэгтэй алхам болно, учир нь хилсээр шийтгэгдсэн иргэнд эрхээ хамгаалах боломжийг олгодог хэмээн ОХУ-ын Хүний эрхийн онцгой эрх төлөөлөгч Татьяна Москалькова хэллээ. Цаазаар авах ялыг халах олон улсын өдрийг аравдугаар сарын 10-нд дэлхий нийтээр тэмдэглэсэн. Энэ өдрийг Цаазын ялыг халах олон улсын эвслийн зүгээс 2003 оноос хойш тэмдэглэж байгаа юм.

"ОХУ цаазаар авах ялыг гүйцэтгэхийг хориглосон. Энэ шийдвэр нь Оросын нийгмийн хөгжил, ардчиллын үзэл санааг бэхжүүлэх үйлсэд маш чухал алхам болсон. Цаазаар авах нь иргэнд хилсээр шийтгүүлсэн тохиолдолд үнэн мөнийг тогтоох боломжийг үгүй болгож, шударга ёсыг гажуудуулдаг. Хүний амийг цаазаар авснаар төр шүүхийн алдааг залруулах боломжгүй болдог” хэмээн Москалькова Instagram хаягтаа бичиж байр сууриа илэрхийлсэн байна. Цаазаар авах ялыг бүх насаар нь хорих ялаар сольсноор тухайн хүнийг хангалттай шийтгэж байгаа хэрэг гэдгийг хүний эрхийн омбудсмен онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж