Орост кибер-хуульчтай болох санал гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

Орост кибер-хуульчтай болох санал гарчээ

Орост кибер-хуульчтай болох санал гарчээ

Хувь хүний мэдээлэл алдагдаж, хууль бус үйлдэл хийгчдийн гарт орж байгаа асуудлыг нухацтай судлах хэрэгтэй гэж Оросын Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина өнгөрсөн Пүрэв гаригт /2019.10.10/ болсон Finopolis форумын үеэр хэлсэн байна. Гэхдээ бас цахим орчинд мэдээлэл хадгалах дүрэм журмыг хаа хаанаа сахих нь чухал байгааг тэр онцолжээ.

Хувийн мэдээлэл нь алдагдсан хүмүүст нөхөн төлбөр өгөх, кибер-хуульч мэргэжлийг бий болгох тухай хууль гаргах санал яригдаж байгаа бөгөөд ингэж хууль гаргах нь хоёр талтай хэмээн Төрийн Думын Санхүүгийн зах зээлийн хорооны дарга Анатолий Аксанов бас байр сууриа илэрхийлсэн байна. “Энэ хуулийн төслийн талаар бид Төв банктай зөвшилцөж байгаа. Өмнө нь авто тээврийн хуульчид гэж байсан. Харин одоо кибер-хуульчид гэж бий болох нь магадгүй эдгээр хүмүүс өөрсдөө мэдээлэл хулгайлах ажил зохион байгуулаад, хувь хүн, байгууллагад учирсан хохирлыг нэхэмжлэх процесст өөрсдөө оролцон ашиг олох магадлалыг үгүйсгэж болохгүй. Энэ тухай нухацтай ярилцах ёстой” хэмээн Анатолий Аксаков байр сууриа илэрхийлжээ.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж