Засгийн газрын харьяа 11-11 төвд хандаж өнөөдөр иргэдээс олон санал, гомдол ирснээс нийслэлийн Нийтийн тээврийн салбарт хийсэн шугамын өөрчлөлт зарим чиглэл рүү оновчгүй тавигдсанаас иргэд ажил, сургуульдаа хүрэх боломжгүй байгааг учирласан гомдол зонхилох хувийг эзэлжээ. Тодруулбал, №1508277758 дугаартай зочин Толгойт, Их наран чиглэлийн автобусыг хуучин маршрутаар нь явуулж өгөх хүсэлт тавьсан байна. Энэ тухайгаа тэрээр “Толгойт, “Их наран” чиглэлийн автобус өглөө эрт 06:30 гэхэд явахгүй 20-30 минут хүлээж ажлаас хоцорч байна. Хуучин чиглэлээр явуулах эсвэл автобусыг эрт явуулж өгнө үү.
№1508279358 Автобусыг ямар чиглэлээр яаж явуулаад байгаа юм бэ. Хандгайт 7 буудал чиглэлээс баруун 4 зам 5 шар луу явах чиглэл байхгүй байна. Дамбадаржаа вокзал 7 буудал гэж явж байна. Яаж ажил сургуульдаа явах вэ. Иргэдэд маш хүндрэлтэй байна. Энэ чиглэлийн асуудлаа яаралтай шийдэж хариу өгнө үү.
№1508279492 Баянгол дүүргийн 5-р хорооны 10-р хороололд смарт картыг цэнэглэх газар олдохгүй байна. Тэгэхээр иргэд автобусанд яаж суух юм бэ?
№1508275675 Нийтийн тээврийг хуучин хэвээр нь явуулж өгнө үү.
№1508272473 Umoney smart карт цэнэглүүлэх гээд чадахгүй байна. Цэнэглэдэг газрууд нь мөнгө байхгүй тул цэнэглэх боломжгүй гэсэн тайлбар хэлэх юм. Хэрэглэгчдэд үйлчлэх төврүү залгахаар утсаа авахгүй байна.
№1508278734 52-р номерын автобус маршал тауны чиглэлд шинээр явж эхэлсэн. Гэтэл автобусны буудлын тэмдэглэгээ байхгүйгээс иргэд хаанаас автобусандаа суухаа мэдэхгүй байна. Тэмдэглэгээ хйиж өгнө үү. Маршал тауны явган хүний гарцыг цааш нь сунгаж талбай гаргаж өгөхгүй бол хүүхдүүд байрнаас шууд гарахад хэцүү байна.
№1508270368 Нийтийн тээврийн шинэ зохицуулалтыг дэмжихгүй байна.Эцсийн буудлууд дээр автобус хүлээсэн олон хүмүүс байна.Автобусанд ороод шахцалдаж эд зүйлээ ихээр алдаж байна. Хуучин зохицуулалтаар явуулж өгнө үү.
№1508275095 Нийтийн тээврийн смарт карт хэрэгтэй, сайшааж байна. Гэхдээ богино эргэлт таалагдахгүй байна. Тийм мөртлөө оюутнуудын холоос явдаг учир өдөрт 2 удаа суух эрхтэй байгаа нь хоорондоо зохицохгүй байна. Бат-Үүл дарга энэ талаар иргэдээсээ асуух хэрэгтэй. Иргэдээсээ асууж шийдвэрээ эргэж гаргах хэрэгтэй
№1508278272 Энэ нийтийн тээврийн шинэчлэл арай бишээ. Хэд хэдэн автобусанд сууж үзлээ. Хүмүүс 500 төгрөг байхгүй мөнгө задлаж чадахгүй, мөнгөө хийхгүй хаалганы хажууд, дараагийн хүн орж ирэхийг хүлээгээд зогсоод байх юм. Жолооч нь шахаж шаардах хэрэгтэй ш дээ гэсэн байна.
Г.ХОРОЛ