Өсвөр насныхан тамхи татвал эцэг эхийг нь торгох санал гарав | News.MN

Өсвөр насныхан тамхи татвал эцэг эхийг нь торгох санал гарав

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

Өсвөр насныхан тамхи татвал эцэг эхийг нь торгох санал гарав

Өсвөр насныхан тамхи татвал эцэг эхийг нь торгох санал гарав

Орос улс тамхины эсрэг тэмцлээ чангатгасаар байгаа. Энэ аравдугаар сарын 1-нээс орон сууцны байрны тагтан дээр тамхи татахыг хориглосон. Энэ нь галын аюултай тэмцэх зорилгоор хийгдсэн хуулийн зохицуулалт юм. ОХУ-ын Онцгой байдлын албаны Бүс нутгийн удирдлагын төлөөлөгч Олег Дегтяревын хэлснээр хуулийн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш тагтан дээрээ тамхи татаад цогоо гүйцэд унтраалгүй түймэр тавьсан анхны хүн торгууль ногдуулсан байна.

Ставрополийн хязгаарын Изобильный хотын иргэнд уг ногдуул ногджээ. Түүнд 4000 рублийн торгууль ногдуулсан байна.

ОХУ-ын Засгийн газраас тамхи татдаг өсвөр насны хүүхдийн эцэг эхэд торгууль ногдуулах санал боловсруулснаа албан ёсны цахим хуудсандаа мэдээлсэн нь сүүлийн өдрүүдэд Оросын нийгэмд ширүүн мэтгэлцээн үүсгээд байна. Ингэснээр хүүхдүүдийн тамхи татах зуршилд татагддаг байдал буурахгүй, энэ арга хэмжээ ямар ч үр дүнгүй, тамхичдын дийлэнх нь эцэ эхийн хараа хяналтаас гарсаны дараа тамхинд орсон байдаг гэсэн тайлбарууд явж байна. Өсвөр насны хүүхэд нь тамхи татвал эцэг эхэд нь 1500-2000 рублийн торгууль ногдуулах саналыг Засгийн газар гаргаад байгаа юм.

Өмнөөллийн "Грибаков, Поляк и партнеры" товчооны хуульч Мария Полякийн үзэж байгаагаар энэ нь өсвөр насны хүүхдийн тамхи татах зуршлыг бууруулахад огт нөлөөлөхгүй ажээ. “Хэрвээ 10 настай хүүхэд тамхи татаж байгаа бол үүнд нь эцэг эхийн нөлөөллөөр энэ зуршлыг нь болиулж болно. Харин 17 настай өсвөр насны хүүхэд тамхи татаж байгаа бол үүнд эцэг эхийг нь торгоод ч нөлөөлөл багатай" хэмээн Мария Поляк РИА Новости-гийн сурвалжлагчид ярьжээ.

ЭХ СУРВАЛЖ:РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-14 202.179.24.27

Манайхан оросыг дууриадаг байж билээ. Соц үед жишээ нь оросууд Брежневт маршал өгсөн байна бид Цэдэнбалд бас өгөхгүй бол болохгүй гэх мэтээр. Тэр энерциэрээ явж байх шиг. Орос ингэсэн бид ч ингэнэ гэж. Орост тамхины хууль гарангуут бид тэр даруй авч хэрэгжүүлсэн. Өөрсдөө гэнэт ойлгоод хийсэн юм биш. Дандаа оросын чиргүүл аятай явна.

Avatar

ьат 2019-10-14 202.126.89.23

амьдралд хэрэгжихгуй хуулиар яахын бэ

Avatar

Зочин 2019-10-14 66.181.170.73

НД НЬ ХАЛТААН ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГОЛДОГ ЮМ ШДЭЭ ЭНЭ МАНЫ ХАН ЖДҮ ШААЖ ТӨРИЙН АЛБЫГ ХУДАЛДАЖ ОЙМСОНДОО МӨНГӨ ШААХААС ӨӨР ЮМ МЭДДДЭГҮЙ УЛ ШҮҮ

Avatar

Зочин 2019-10-14 66.181.170.73

ХАРААД БАЙХАД МАНЫ НУСАН ТАГЛААНУУД ЭРХ ЗҮЙН ЯМАР Ч БОЛОВРОЛ МЭДЛЭГГҮЙ ОРКУУД ЮМ АА. ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ӨӨРЧИЛЖ БААХАН ХУЛГАЙЧУУДДАА ЯЛ ЗАВШУУЛАНГУУДТАА ОДОО ХУУЛИА ӨӨРЧЛӨӨД БОЛГОЧИХ ЮМ ШИГ ШААСАН. ШҮҮГДЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫГ ДОРДУУЛСАН ХУУЛИЙГ БУЦААН ХЭРЭГЛЭХГҮЙ ГЭСЭН ОУ ЫН ЭРХ ЗҮЙН ЗАРЧИМ БАЙДГЫГ МЭДЭЖ БАЙГАА ХҮН АЛГА ЭСХҮЛ САНААТАЙ АРД ТҮМНИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЖ БАЙГАА БАЙХ. ОДОО БОЛОХООР ХҮҮХЭД ТАМХИ ТАТВАЛ ААВ ЭЭЖИЙГ НЬ ТОРГОНО Ч ГЭХ ШИГ АЛИВАА ШИЙДГЭЛИЙГ ГЭР БҮЛ ХАМААТАН САДА

Avatar

ЗӨВ БААСАНХҮҮ 2019-10-14 103.57.94.11

ЗӨВ ЗӨВ ЗӨВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж