Өсвөр насныхан тамхи татвал эцэг эхийг нь торгох санал гарав

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

Өсвөр насныхан тамхи татвал эцэг эхийг нь торгох санал гарав

Өсвөр насныхан тамхи татвал эцэг эхийг нь торгох санал гарав

Орос улс тамхины эсрэг тэмцлээ чангатгасаар байгаа. Энэ аравдугаар сарын 1-нээс орон сууцны байрны тагтан дээр тамхи татахыг хориглосон. Энэ нь галын аюултай тэмцэх зорилгоор хийгдсэн хуулийн зохицуулалт юм. ОХУ-ын Онцгой байдлын албаны Бүс нутгийн удирдлагын төлөөлөгч Олег Дегтяревын хэлснээр хуулийн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш тагтан дээрээ тамхи татаад цогоо гүйцэд унтраалгүй түймэр тавьсан анхны хүн торгууль ногдуулсан байна.

Ставрополийн хязгаарын Изобильный хотын иргэнд уг ногдуул ногджээ. Түүнд 4000 рублийн торгууль ногдуулсан байна.

ОХУ-ын Засгийн газраас тамхи татдаг өсвөр насны хүүхдийн эцэг эхэд торгууль ногдуулах санал боловсруулснаа албан ёсны цахим хуудсандаа мэдээлсэн нь сүүлийн өдрүүдэд Оросын нийгэмд ширүүн мэтгэлцээн үүсгээд байна. Ингэснээр хүүхдүүдийн тамхи татах зуршилд татагддаг байдал буурахгүй, энэ арга хэмжээ ямар ч үр дүнгүй, тамхичдын дийлэнх нь эцэ эхийн хараа хяналтаас гарсаны дараа тамхинд орсон байдаг гэсэн тайлбарууд явж байна. Өсвөр насны хүүхэд нь тамхи татвал эцэг эхэд нь 1500-2000 рублийн торгууль ногдуулах саналыг Засгийн газар гаргаад байгаа юм.

Өмнөөллийн "Грибаков, Поляк и партнеры" товчооны хуульч Мария Полякийн үзэж байгаагаар энэ нь өсвөр насны хүүхдийн тамхи татах зуршлыг бууруулахад огт нөлөөлөхгүй ажээ. “Хэрвээ 10 настай хүүхэд тамхи татаж байгаа бол үүнд нь эцэг эхийн нөлөөллөөр энэ зуршлыг нь болиулж болно. Харин 17 настай өсвөр насны хүүхэд тамхи татаж байгаа бол үүнд эцэг эхийг нь торгоод ч нөлөөлөл багатай" хэмээн Мария Поляк РИА Новости-гийн сурвалжлагчид ярьжээ.

ЭХ СУРВАЛЖ:РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж