Утаатай ярьж, завшиж л тэмцэж ирсний гор гарч байна | News.MN

Утаатай ярьж, завшиж л тэмцэж ирсний гор гарч байна

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Утаатай ярьж, завшиж л тэмцэж ирсний гор гарч байна

Утаатай ярьж, завшиж л тэмцэж ирсний гор гарч байна

Утаа гамшгийн хэмжээнд очлоо гэдгийг яриагүй улстөрч өнөөдөр Монголд байхгүй ч утаа арилах битгий хэл буураагүй нь үнэн. Харин утаатай хийх тэмцэлд зарцуулах хөрөнгө эсрэгээрээ нэмэгдэж ирсэн. Гэхдээ утааны эсрэг авсан арга хэмжээ дорвитой өөрчлөлтийг авчраагүй. Нэг хэсэг зуух тараасан ч амжилт олоогүй. Яндангийн тоог цөөлөхийн тулд гэр хорооллыг орон сууцжуулах зорилго тавьж чамгүй олон тооны орон сууц баригдаж, бага хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэлсэн.

Бодит үнээсээ 2-3 дахин илүү үнээр иргэдэд хүрч байгаа орон сууцны үнийг дийлж  авах чадвартай өрхийн тоо ханасан.

Нүүрс түлж амьдрахаас өөр сонголтгүй 200 гаруй мянган өрх нийслэлд бий гэсэн тоо бий. Гэвч энэ тоо бол өрхийн тоо болохоос нэг хашаанд байгаа яндангийн тоо биш. Нийслэлд амьдарч байгаа бага насны хүүхдүүд өвлийн улиралд амьсгалын замын өвчлөлөөс салахаа больсон, ид утааны цагаар жирэмсэлсэн эхийн ураг хорт утаанд хордож байгааг эмч нар хэлж, утааны улиралд жирэмслэхгүй байхыг зөвлөх хүртлээ аргаа барсан үед түүхий нүүрс түрэхийг хориглож, агаарт хаях хорт утаа багатай сайжруулсан түлшээр хангах шийдвэр зөв байсан. Гэсэн ч энэ шийдвэрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил дутуу хийгдсэн, мэдээлэл сурталчилгааны ажил зохих түвшинд хийгдээгүй, асуудалд шинжлэх ухаанчаар хандаагүйн гор гарлаа.

Угаарын хийнд таван алтан амь хордож хорвоог орхисонд харамсаад баршгүй. Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар бүх бүрэлдэхүүнээ дайчлан онцгой нөхцөлд ажиллалаа. Хордлогын дуудлага ирсээр байгаа ч дахин хүний амь эрсэдсэн гашуун мэдээ дуулдсангүй. Өнгө, үнэргүй учраас анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулсны дагуу урьдчилан сэргийлж дуудлага өгөх явдал их байгааг албаны хүмүүс хэлж байна.

Нүдэн баримжаагаар утаа бага байна гэсэн сэтгэгдэл олон хүн сошиал сүлжээнд илэрхийлсэн нь сүүлийн хэдэн жил сонсогдоогүй сайн мэдээ. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэдээгээр энэ аравдугаар сарын эхний 10 хоногийн агаарын чанарын үзүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хэвийн байгаа ажээ. Гэвч гадаах агаар тэгтлээ хүйтрээгүй байгааг бодолцох учиртай. Билгийн тооллоор намрын дунд сар л талдаа орж байгаа юм.

Харин шахмал түлшний дуулианыг тойрсон улс төрийн акц нь илүү сүртэй байлаа. Улстөрчид нь ч, хэвлэл мэдээллийнхэн ч өөр өөрсдийн оноо авах улс төрөө хийлээ.

УИХ дахь намын бүлгүүд, Ерөнхийлөгч бүгд л буруутай этгээдэд хариуцлага тооцох ёстой гэсэн ч гадаад орон руу явуулсан шинжилгээний хариу иртэл хэнд хариуцлага тохох нь тодорхойгүй ажээ. Тэр хариу нь ирлээ ч хариуцлага тооцно гэдэгт итгэх хүн цөөн бололтой.

2018 оны эхээр агаарын бохирдол гамшгийн байдалд хүрснийг зарлаад, Цагаан сарын өмнө утааг бууруулж чадахгүй бол УИХ-ыг тараана гэж мэдэгдэж байсан Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл дагуулж улс төрийн байр сууриа мөн илэрхийлээд авлаа. MCS угшилтай бүхэнд “аллергитэй” Ерөнхийлөгчийн эмгэнэл бөөсний онигоо шиг байсныг бүгд анзаарсан.

Утаагүй Улаанбаатартай болох хоёр л арга бий. Нүүрс түлдэг өрхүүдийг орон сууцанд оруулах, эсвэл эрчим хүчний эх үүсвэрээ солих. Хананаасаа халуун ус авдаг халаалттай байшинд орохыг нүүрс түлдэг бүх хүн хүсч байгааг үнэгүй орон сууцанд оруулна гэж амласан МАХН-ын байрны гадаа дугаарласан иргэд харуулсан. Утаатай тэмцэхэд сүүлийн 10 жилд зарцуулсан 150 орчим тэрбум төгрөг, бас улстөрчдийн төсвөөс луйвардсан мөнгөөр түрээсийн орон сууц бариад нүүрс түлж байгаа иргэдийнхээ талыг ч болов оруулчихсан байсан бол утаа буурах л байсан.

Харамсалтай нь утаатай шийдэж биш ярьж, зориулсан хөрөнгийг нь зөв зарцуулах биш завшиж шийдэж ирсэн учраас л үр дүнгүй байсан.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-10-14 139.5.218.189

Өнөөдөр гэхэд 25 настай залуухан бүсгүй ээж аавын хамт угаатраж нас баржээ. Энэ түлш магтаад байгаа Хүрэлсүхийн хөлсний бичээч нарт эрдэнэт хүний алтан амь үнэгүй болсон уу Одоо нухацтай дүгнэлт хийж хариуцлага ярих цаг болсон. Гадаа 10 хэм дулаан байхад хэдэн арваараа хордож байгаа юм чинь хасах 20 градуст юу болох вэ гэдгийг бодмоор байна

Avatar

Хиймор 2019-10-14 202.131.225.150

Аливаа зүйлд зөв хандлага хэрэгтэй.

Avatar

хүннү 2019-10-14 192.82.64.168

Утаа илт багасан байна. 30 жилийн утааг 1 жилд багасгалаа даа. Гэр хороололд амьдардаг иргэд маань утаанаасаа салах гэж багагүй зовлон амсаж байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Төр засгийн бодлогыг дэмжиж амьдарч байгаа та нартаа баярллаа. Сайны хажуугаар саар зүйл ч гарлаа, харамсалтай байна. Их үнэ цэнтэй, хэдэн хүнийхээ амийг золин байж утаанаасаа салж байх шиг байна. Цаашид гэр хороололыхон минь болгоомжтой байгаарай.

Avatar

Утаа багассаан 2019-10-14 202.179.27.175

Муусайн хөлсний бичээч, я***н сэтгүүлч та нар бурцгааж л бай. Өвөл болоод өнгөрсний дараа өөр сэдэв олж бөгсөө худалдаарай новшийн сайтын новшийн бичээч эээ

Avatar

Зочин 2019-10-14 202.55.188.88

odoo ger baishingaa sain dulaalaad 4 tyldeg baisan bol 2 tyldeg bolie

Avatar

Зочин 2019-10-14 202.55.188.88

horlon suitgeh ajil hiij magadgui shuu humuusee bolgoomjtoi baicgaagaarai. yandangaa sain harj baigaarai.

Avatar

Зочин 2019-10-14 203.91.115.49

Утаа мэдэгдэхүйц багасч байна. Хүрэлсүх сайд ажил хийж байна.

Avatar

ЛАГВА 2019-10-14 202.9.43.53

ЗАРИМ ХҮМҮҮС ШАХМАЛ ТҮЛШ ҮНС ИХТЭЙ БАЙНА ГЭЖ ШҮҮМЖИЛЖ БАЙНА. БАГА ННУРЫН ХҮРЭН НҮҮРС БОЛ МАШ БУТРАМХАЙ НЯГТ БАГАТАЙ ТУЛ ФРАКЦЫН НИЛЭЭД ХЭСЭГ НЬ ХӨӨ ТОРТОГ БОЛЖ ЯНДАНГААР ШУУД ХАЯГДДАГ ТУЛ АГААРЫН БОХИРДОЛ АСАР ӨНДӨР БОЛГОДОГ БАЙВ.ХАРИН ШАХМАЛ ТҮЛШИЙГ ХАНАН ПИЙШЭНД АГААРЫН САЙН ӨГӨЛТТЭЙ ТҮЛЭХ ШААРДЛАГА ГАРНА.

Avatar

Зочин 2019-10-14 112.72.8.90

байрны үнэ 2-3 дахин бус 4-5 дахин үнэтэй байгаа юмаа.

Avatar

Зочин 2019-10-14 64.119.23.235

Утааны эсрэг ХАМТДАА… Гэр хорооллынхонд баярлалаа…

Avatar

Zochin 2019-10-14 202.126.88.167

Bayar hurgeye utaa il bagassan

Avatar

Зочин 2019-10-14 139.5.218.200

Элбэгдоржийн сайт болио. Та нар ч гэсэн утаагүй болгоно гэж идсэн шүү. Нодлингийн утааны зураг тавиад тэнэг мулгуу сэтгүүлч нь тэнэгтэх юм

Avatar

Irgen 2019-10-14 202.126.89.74

Jijigxen tarxitai setgyylchseryyyyydiin neg bna

Avatar

zochin 2019-10-14 66.181.186.203

khurelsukhiin zasag mundag ajil khiilee , yaj ch kharluulsan utaa mash ikh bagassan, uuniig medsen an , makhn-yn l******d shees ni goojij khorlon suytgekh ajil khiij bayna , nuurs tulj baykhad khumuus olnooroo ugaartaj l baysan, odoo bu sensatsla ,

Avatar

Гантулга 2019-10-14 122.201.26.172

Агаарын бохирдол мэдэгдэхүйц багассан байна. Амжилт хүсье

Avatar

Зочин 2019-10-14 202.21.108.112

Өглөө салхитай байсан нь угаар хөөхөд сайн юм болжээ, өчигдөр орой маш их утаатай, угаартай ч байлаа.

Avatar

Зочин 2019-10-14 150.129.140.247

Өнгөрсөн шөнө Улаанбаатард чамгүй хүйтэн хоносон , өглөө босоод харсан чинь ямар ч утаа алга сайхан байна Энэ Засгийн газарт Улаанбаатарчууд гүн талархалтай байгаа нь мэдээж Төслөө цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй Хамгийн харамсалтай нь бидний хүндэлж явдаг экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай шахмал түлшийг "Хортой түлш" гэж нэрэлсэн нь эмэгнэлтэй , уул ийм болчимгүй үг амнаасаа унагах хэрэггүй л байсан юм МАХН болвоос "Гэр хороолол" Төрийн бус байгууллагынхан биш шүү дээ !

Avatar

Зочин 2019-10-14 202.131.245.243

элбэгдорж утаатай ярьж, завшиж л тэмцэж ирсний гор гарч байна даа.

Avatar

Улаанбаатар хотын иргэн 2019-10-14 202.180.220.186

Сайн байна уу. Улаанбаатарчууд дөрвөн уулынхаа оройг хүйтэн сэрүүний улиралд харж чаддагүй болдог. Гэтэл одоо эмээ, ээж нар өглөө, орой цай сүүнийхээ дээжийг дөрвөн хайрхан, долоон бурхандаа өргөж байна.

Avatar

Зочин 2019-10-14 103.68.107.22

Dampuursan MAN

Avatar

Зочин 2019-10-14 202.131.225.205

Dampuursan AN, Mongolchudiig utaanaasaa salaad khugjine gekhees buur shees goijikh gej baikh shiv. Mongol uls khugjine, uunii tuld AN iig bukh gishuudtei n Mongoloos zailuulakh kheregtei. AN = MANAN. Odoo irged bugd tednii khen gedgiig meddeg bolson. MANAN iin 90% n AN d baigaa, tiim bolkhoor AN khend ch khereggui nam bolson.

Avatar

utaagui ulaanbaatar 2019-10-14 202.70.38.18

Nuursee tuleed ugaartaad utaandaa jiveed neg negnee hemelj bhda taarsan yumnuud, Shahmal tulshee ulam saijryylj utaagui bolgood ybaad l bh heregtei, hugiin uulugch nariiig tooh heregt bhgui.

Avatar

нийслэлийн иргэн 2019-10-14 202.21.120.242

бидний хайртай гэр бүлийг утаа хордуулж нийт монголчуудыг нам шашин харгалзахгүй үйлчилдэг гэдгийг битгий мартаарай ядахдаа утаа багасгахад улс төржихгүй байж болдоггүй юм байхдаа нүүрсийг хорьж чадсан шийдвэр бол арьсаа бодсон ямарч улс төрч ийм шийдвэр гаргаж чадахгүй харин хүрэлсэүхийн засгийн газар ард түмнээ бодож улс орноо гэсэн шийдвэр байсан гэдгийг би мэдэрч байгаа

Avatar

Баяраа 2019-10-14 103.26.194.157

Уул нь утаа арилж л байна. Яагаад заавал юмыг харлуулах шаардлагатай юм бэ? Танай сайт.хэрвээ сайжруулсан түлш гаргаагүй бол утаатай байна гамшиг байна гээд л орилох байхдаа. Хэдий хүний амь үнэтэй ч ямарч тохиолдолд тодорхой хэмжээний эрсдэл гарч л байж бүх зүйлийг давна

Avatar

Zochin 2019-10-14 202.170.70.48

Ardchilsan namiin Elbegdorjiin site utaa arilj baigaag haraad uhlee. Ard tumniihee tuluu gesen setgel baina uu. Utaag arilgah yamar ch sonirholgui baisan ni haragdaj baina daa. Hurelsuhed ardiin Baatar uguhud ch bagadna.

Avatar

Зочин 2019-10-14 202.126.88.177

Гэр хороололын ядарсан иргэдийнхээ амь нас эрүүл мэндээр туршилт хийсэн Хүрэлсүхийн муйхар шийдвэр ямар ч үндэслэлгүй болох нь хордлогонд орсон иргэдийн сэтгэгдлээс тодорхой байхад түүнийг хамгаалах үүрэг бүхий комментчидийн арми бүрдүүлээд гэмт үйлдлээ дарах тактик сонгосон нь дэгдүү харамсалтай.Соёлт оронд бол Хүрэлсүх бурхан болсон иргэдийнхээ ар гэрээс уучлалт гуйх байлаа.Тэр хүсэхгүй байна.Энэ нь түүний Засгийн газрыг дэнжигнүүлэх нөхцлийг бүрдүүлжээ Ард түмэнээ бүү доромжил Хүрэлсүхээ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж