Маколей Калкин өчигдөр буюу наймдугаар сарын 26-нд 35 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэлээ. 1990-ээд онд хүүхэд байхдаа “Гэртээ ганцаараа” кинонд тоглож од болсон Калкин 10 настайдаа анхны киноноосоо 100 мянган долларын цалин авч байсан гэдэг. “Гэртээ ганцаараа-2”-оос 4,5 сая доллар, “Баян Ричи”-гээс 8,5 сая доллар авчээ. Гэсэн ч “Баян Ричи”-гээс хойш эхлээд түүний гэр бүлд асуудал үүсэж, энэ нь цаашлаад түүний уран бүтээлийн карьерт сөргөөр нөлөөлсөн гэдэг.
“Гэртээ ганцаараа” киноны үзэгчдийн хайртай хүү одоо уран бүтээлээрээ биш, харин архи хар тамхинд донтсон, нас барсан, найз бүсгүйдээ хаягдсан гэх дуулианаар л олны анхаарлыг татдаг болоод байгаа. Өнгөрсөн жил түүнийг нас барсан гэдэг дуулиан цахим ертөнцөөр тархсан ч, хоёр хоногийн дараа “би амьд” хэмээн гарч ирж байсан билээ.
Маколей Калкин 1989, 2014 он
“Гэртээ ганцаараа”кинонд 1990 он
Элайж Вуд, Маколей Калкин нар “Сайн хүү” кинонд 1993 он
Маколей Калкин, Роб Шнайдер нар 1991 он
Гэр бүлийн зөрчлийн улмаар Маколей Калкин өсвөр насандаа гэрээ орхиход хүрсэн гэдэг. Маколей Калкин Нью-Йоркт
Маколей Калкин “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр 2010 он.
Маколей Калкин 2002 оны тавдугаар сараас жүжигчин Мила Кунистай болзож эхэлжээ. Тэдний харилцаа 2011 онд дуусгавар болсон юм. Салалтын шалтгааны талаар хэвлэлүүд Маколей Калкинтай холбон бичиж байсан билээ. 2012 оны аравдугаар сард Маколей Калкин эмийн доозыг хэтрүүлэн хэрэглэж амиа хорлохыг оролдож байжээ.
Хамтлагийнхаа тоглолтын үеэр.
Эх сурвалж: www.polit.mn