УИХ-ын гишүүн Л.Болд ANNI-ийн уулзалтад оролцов

Хуучирсан мэдээ: 2015.08.27-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Л.Болд ANNI-ийн уулзалтад оролцов

 
Ази Номхон Далайн Хүний эрхийн байгууллагуудын чуулга уулзалт /ADF/ өчигдөр (08.26) Улаанбаатар хотноо эхэллээ. Чуулга уулзалт энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх юм. Энэхүү уулзалтын хүрээнд өчигдөр Хүний эрхийн үндэсний байгууллагын үйл ажиллагааг хянах иргэний нийгмийн сүлжээ / ANNI/-ний уулзалт болсон байна.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ-ын хүний эрхийн дэд хорооны гишүүн Л.Болд оролцож УИХ Белградын зарчим, Парисын зарчмыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар танилцуулжээ. Тэрээр “…Улсын Их Хурал Белградын зарчмыг батлахад идэвх санаачилгатай ажилласан. Бусад улс орны парламенттай харьцуулахад Хүний эрхийн үндэсний байгууллагатай хамтран ажиллаж байгаа сайн туршлага байгаа” хэмээн онцолсон. Ардчилал бол хүний эрхтэй салшгүй холбоотой. Тэр ч утгаараа Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиож байгаа энэ жил Ази Номхон Далайн Хүний эрхийн байгууллагуудын чуулга уулзалт зохион байгуулагдаж байгаа нь өөрөө чухал үйл явдал болохыг чуулганд оролцогчид онцлож байв. Мөн хүний эрхийн олон улсын байгууллагууд Монгол улсад хүний эрхийн чиглэлээр хийгдэж байгаа ажлууд болоод туршлагын талаар энэ үеэр харилцан ярилцлаа. Уулзалтаар Хүний эрхийн үндэсний байгуулагуудын хараат бус байдал, хамтын ажиллагаа, үйл ажиллагааны үр нөлөө гэх мэт асуудлыг хэлэлцэж, санал бодлоо солилцжээ. Уулзалтын үр дүнг Ази Номхон Далайн Бүс Нутгийн Хүний эрхийн байгууллагуудын чуулга уулзалтад танилцуулдаг юм байна.
145A9406 145A9417
Эх сурвалж: http://bold.parliament.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж