БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт явагдав /1945.10.20/

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт явагдав /1945.10.20/

NEWS агентлаг энэ долоо хоногт Монголын түүхэнд өрнөсөн онцлох үйл явдлыг багцлан хүргэж байна-

1925.10.16 БНМАУ-ын ард иргэд бүх нийтээр цэргийн алба хаах тухай хууль батлагдав.

1925.10.17 МХЗЭ-ийн IV Их хурал хуралдаж, 128 төлөөлөгч оролцов. Намын төв сургууль байгуулагдаж, захирлаар Н.Хаянхирваа томилогдов.

1945.10.20 БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт явагдав. Санал хураалтад 483 мянга 291 хүн хамрагдсанаас эсрэг санал гаргасан хүн нэг ч байсангүй.

1948.10.15 БНАСАУ БНМАУ-тай дипломат харилцаа тогтоов.

1949.10.16 БНХАУ-ын ГЯЯ-ны сайд Жоу Эньлай БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд Гадаад явдлын яамны сайд Х. Чойбалсаны аравдугаар сарын 06-нд илгээсэн захидлыг хүлээн авч, хариу захидал илгээснээр БНМАУ болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоов.

1961.10.17 Бурхантын хөндий гэж газарт одоогийн Дархан-Уул аймаг буюу Дархан хотын анхны суурийг тавьжээ. Дархан хотыг хуучин социалист орнууд болох Зөвлөлт Холбоот Улс, Болгар, Польш, Унгар, Чехословак, Германы техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтайгаар байгуулан хөгжүүлсэн юм.

1966.10.18 МХЗЭ-ийн 15-р Их хурал хуралдаж, 750 төлөөлөгч оролцов.

1967.10.14 Монголын зурагт, радиогийн явуулын станц анх удаа үйлдвэрийн газраас шууд сурвалжлага хийв. “Уран үйлчдийн чуулган” нэрээр бүтэн хоёр цаг явуулсан энэхүү шууд нэвтрүүлгийг залуучуудын редакцийн редактор Н.Шаравдорж, найруулагч Б.Зориг, С.Бадрах, нэвтрүүлэгч Б.Хишгээ, ассистент найруулагч Б.Уртнасан, зураглаач Д.Нямсүрэн, Ч.Баяраа, Д.Чулуун нар бэлтгэжээ.

1968.10.20 Монголын тамирчид анх удаа олимпиос медаль хүртсэн өдөр. Мексикийн Мехико хотноо болсон зуны XIX олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд 52 кг-ын жинд барилдсан Ч.Дамдиншарав хүрэл медалийн эзэн болов.

1997.10.17 УИХ дахь МАХН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулах тухай саналыг УИХ-д оруулж, уг асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүд огцруулах эсэх талаар санал хураалт явуулахад 47 гишүүн огцруулахгүй, 25 нь огцруулна гэж санал өгснөөр Засгийн газрыг огцруулахгүй хэвээр үлдээхээр шийдэж байв.

2000.10.19 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хуан Зякуй БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад нийт 1.000.000.000 юаны хөнгөлөлттэй зээл дахин олгохоор болсныг мэдэгдэв. Уг зээлийг Монгол Улс “Төмөртийн хүдрийн уурхай” нээхэд ашиглахаар тогтов

2014.10.14 Зам, тээврийн сайд А.Гансүх Иргэний нисэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга С.Энх-Амгаланг ажлаас нь халах тушаал гаргажээ.

2014.10.14 Төв аймгийн хорих ангид саатуулагдаж байсан Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өлсгөлөн зарлав. Тэрбээр “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ажиллаж байсан гэмгүй залуусыг баривчлан саатуулсан гэж үзэн, ийм шийдвэр гаргажээ.

2014.10.17 Монгол Улс АСЕМ даргалахаар сонгогдов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцсон юм. Уулзалтаас 2016 онд АСЕМ-ыг даргалж, уулзалт зохион байгуулах орноор Монгол Улсыг олонхийн саналаар сонгожээ.

2015.10.16 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эх хэл, түүх соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай зарлиг гаргав.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж