Б.Батцэцэг: Үр дүнтэй, ач холбогдол өндөртэй айлчлал боллоо | News.MN

Б.Батцэцэг: Үр дүнтэй, ач холбогдол өндөртэй айлчлал боллоо

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

Б.Батцэцэг: Үр дүнтэй, ач холбогдол өндөртэй айлчлал боллоо

Б.Батцэцэг: Үр дүнтэй, ач холбогдол өндөртэй айлчлал боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлалын үр дүнгийн талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгээс тодрууллаа.


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үр дүн, ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Айлчлалыг маш амжилттай болсон гэж дүгнэж байна. Юуны өмнө Ерөнхий сайдын айлчлалд Казахстаны тал өндөр ач холбогдол өгч, айлчлалыг бэлтгэхэд болон зохион байгуулахад ихээхэн анхаарсныг тэмдэглэе. Энэ нь мэдээж хэрэг Монгол, Казахстан улсын аль аль талаас түүнд өгч байгаа ач холбогдлын илэрхийлэл мөн. Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхий сайдын 25 жилийн дараа Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлог байлаа. Тэртээ 25 жилийн өмнө Ерөнхий сайд асан П.Жасрай гуай тус улсад айлчилж, түүнээс хойш Засгийн газрын түвшинд анх хэрэгжсэн өндөр дээд хэмжээний айлчлал боллоо. Казахстан улсын Ерөнхий сайд А.У.Мамин энэ айлчлалыг ихэд өндрөөр үнэлсэн. Бидний төсөөлж байснаас илүү өндөр түвшинд хүлээж авч, илүү хүндэтгэл үзүүлж, маш олон зүйлийн талаар талууд ярилцлаа.

-Айлчлалын үеэр ярианы гол сэдэв юу байв?

-Энэ айлчлалаас бодлогын түвшний хэд хэдэн шийдвэр гарсан. Тухайлбал, хоёр улсын Ерөнхий сайд нар харилцааныхаа түвшинг шинэ шатанд гаргая гэдэгт аль аль нь голлож ярьсан. Бид хамтын ажиллагааныхаа түвшинг шинэ шатанд гаргахын тулд хэрхэн хамтарч ажиллах шаардлагатай байна вэ гэдэг зураглалаа тодорхой болгосон. Тухайлбал, барилгын салбарт хамтарч ажиллах бүрэн боломж байна. "Шинэ хот байгуулсан туршлага, хот төлөвлөлт, дэд бүтцийн чиглэлээр хамтарч ажиллах туршлага, боловсон хүчний дэмжлэг үзүүлэх боломжтой” гэдгийг А.У.Мамин Ерөнхий сайд тодотгосон. Мөн “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсэд Казахстаны талаас логистикийн төв байгуулах боломжтой гэдгийг хэллээ. Монгол Улсын хувьд  мах, махан бүтээгдэхүүн, мал аж ахуй, хөдөө, аж ахуй чиглэлийн бизнес хамтарч хийх саналтай байгаагаа Ерөнхий сайд  уламжилсан. Үүнд Ерөнхийлөгчийн санал, санаалчлага ч нэлээд орсон. Хоёр улсын хамтарсан үйлдвэрүүдийг байгуулснаар бид мах, махан бүтээгдэхүүнээ Исламын орнууд руу гаргах боломж бүрдэнэ. Ойрхи дорнод, Исламын орнууд манайхаас Эгийн бүс нутгаар дамжуулж мах худалдан авах сонирхол өндөр байдаг. Үүнийг Какахстаны тал мөн дэмжиж ажиллахаа мэдэгдсэн.

 -АЙЛЧЛАЛ ХОЁР ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААНЫ ХӨГЖИЛД ТҮЛХЭЦ ҮЗҮҮЛНЭ-

-Монгол, Казахстаны худалдааны хэмжээ 90-ээд онд  75 сая ам.долларт хүрч байсан бол өнөөдөр бараа эргэлт хоёр дахин бага байгааг айлчлалын үеэр Ерөнхий сайд хөндсөн. Цаашид хоёр орны эдийн засаг, худалдааг нэмэгдүүлэх чиглэлд ямар шийдвэрт хүрсэн бол?

-Хоёр улсын хувьд улс төрийн харилцаа сайтай. 1992 оны нэгдүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоож мөн 1993 онд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг байгуулснаас хойш үндсэндээ улс төрийн харилцаа сайн явж ирсэн ч  худалдаа, эдийн засгийн харилцаа хангалттай түвшинд байгаагүй. Монгол Улс, Казахстан Улсын нийт худалдааны эргэлт 35,7 сая ам.доллар. Казахстан Улсын хийсэн судалгаагаар хоёр улс худалдааныхаа эргэлтийг  130 сая ам.доллар хүртэл өгсөх боломжтой гэж тооцоолсон байна. Ингэхийн тулд хамгийн багадаа 70 нэр төрлийн бүтээгдэхүүнээр харилцаан худалдаа наймаа хийх боломжтой гэдгийг  хөндлөө.  Мөн айлчлалын үеэр Монгол, Казахстан улсын бизнес форум болж, Монгол Улсаас 60 гаруй бизнесийн төлөөлөгчид оролцлоо. Энэ дундаа Казахстантай олон жил хамтарч ажиллаж байгаа компаниуд мөн хамгийн сүүлийн үеийн технологи, барилгын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой компаниуд ч оролцлоо. Хоёр улсын бизнесийн форум сайн болсон гэж бид дүгнэж байгаа. Казахстаны талаас ч тэр 160 гаруй бизнесийн байгууллагын төлөөлөл оролцсон. Хоёр орны харилцааг өргөжүүлэхэд бизнесийн хоорондын хамтын  ажиллагаа чухал юм.

Мөн "Улаанбаатар-Алмата чиглэлд шууд нислэг хийх хүсэлтэй байгааг Казахстаны тал дэмжсэн.

Энэ нислэгүүд бий болсноор манай хоёр орны иргэд, бизнес эрхлэгчид жуулчид шууд зорчих нөхцөл бүрдэж, хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа эрчимжихэд зохих хувь нэмэр оруулна гэж хоёр тал үзэж байгаа. Цаашид худалдаа, эдийн засгийнхаа харилцааг сайжруулахын тулд Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын Казахстаны хэсгийн даргаар Худалдааны сайдаа айлчлалын өмнөхөн томилсон. Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын хурал ихэнх оронд хоёр жил тутамд ээлжлэн зохион байгуулагддаг. Уг хурлаар Засгийн газрын хоорондын хамтын ажиллагааг ярихаас гадна цаашдын хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар ярилцдаг. Монголын хэсгийн даргаар С.Чинзориг сайд ажилладаг.

-Яриа хэлэлцээрийн үеэр эрчим хүч, уул уурхай, хот байгуулалт, боловсрол, хөдөө аж ахуйн салбарыг цаашдын хамтын ажиллагааны чиглэл хэмээн тодотгож, холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан. Мөн хоёр орны бизнес эрхлэгчид хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгийг байгуулсаны бодит үр дүн, биелэлт нь  хамгийн чухал. Үүнд Гадаад харилцааны яам хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Манай яам гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хариуцан ажилладаг. Айлчлалын үеэр байгуулсан Засгийн газар хоорондын долоон гэрээ, санамж бичигт мөн бизнес байгууллагууд хооронд найман баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Энэ бүх бичиг баримтууд олон улсын гэрээ, эрхзүйд нийцэж байгаа эсэхийг хянах, гэрээ хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэхэд эрхзүйн орчныг бүрдүүлэх, тухайн улсын гадаад худалдааны байгууллагуудтай холбох, хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэхэд туслах зэрэг чиглэлд бид анхаарч ажиллана. Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим шинэ боловсон хүчин, бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа. ГХЯ МҮХАҮТ-тай нэлээд нягт хамтарч ажиллаж өндөр түвшний бүх айлчлалын бүрэлдэхүүнд танхимын төлөөллийг оролцуулахын зорьдог.

-Айлчлалын үеэр өөр ямар арга хэмжээнүүд болов, тэдгээрийн онцлог, ач холбогдлоос сонирхуулна уу?

-Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Казахстаны Анхны Ерөнхийлөгч Н.А.Назарбаевт бараалхаж Монголд дахин айлчлахыг урьсан. Мөн  Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамин  манай улсад ирэх оны дөрөв, тавдугаар сарын үеэр айлчлахаа мөн хэлсэн. Энэ нь хоёр улсын хамтын ажиллагаанд хэр их ач холбогдол өгч байгаагийн илрэл. Үүнээс өмнө бид Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаа хуралдуулах мөн хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтаа хийх хэрэгтэй. Айлчлалын үеэр  "Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хот хооронд ах дүү хотын харилцаа тогтоох тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурсан. Энэ хүрээнд хоёр улс “Соёлын өдрүүд”-ийг  зохион байгуулах гэх мэт ажил хэрэгч олон арга хэмжээ зохион байгуулагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

7777 2019-10-14 124.158.84.90

ГХЯ-ны архивын коридорт нь байгаа сайд нарынх нь нэрсийг утсаараа авах гэхэд чухал царайлж маш тэнэг шаардага тавьж албан бичиг авч ир гэдэг доод ажилчидаа анхаараарай. Эсвэл ийм тэнэг тугаал байдаг бол тушаалаа цуцал. Тэр 2 охин манай энэ сайд урь ийм тийм ажил хийж байсан танд өөр юу хэрэгтэй гэхийн оронд албан бичиг авч ир гэж тэнэгтэж билээ

Avatar

Umshigch 2019-10-14 60.143.79.214

Dipolmat hynii ner hynd, dyr terh gej baidag. Goyo gangan baih ni zev, uls ornii nyyr tsarai. Gehdee uls teriin ajil hiij ard tymnii nyyriig teleelj yavaa hyn baarand suuj baigaa tsaraitai baij bolohgyi ee. 20 toi ohiduudiin mod gej bii, cheleet tsag, bayar tsengeenii huvtsaslalt gej bas bii, ard tymniig hyndetgej tednii emnees yarij heletsdeg tev daruu dyr baih yostoi. Eeriigee ali yamar dyrd haana baigaagaa medej baigaa yumuu.

Avatar

Зочин 2019-10-14 139.5.216.118

орос казакстанаас үр шилжүүлэн суулгах монголд тээвэрлэж оруулж ирэх сургуйт гаргах эх олох тохирсон мөнгө төгрөгөөр сургайт эх авах хадгалж байгаа үрээ хүүхэдгүй хүн гаргуулж авах хуулийг орос монгол омонгол казакстаны хооронд хэлцээр гэх юм уу хамтран ажлах талаар шийдэж өхийг эрүүл мэндийн яаманд уламжлан хүсье

Avatar

өөнөө 2019-10-14 49.0.212.128

Хэвлэлийн компанийн захирал байсан энэ салбартаа их зүйл хийсэн мундаг гэр бүл нөхөр нь гайгүй саөйн залуу байдагиБатцэцэгт амжилт хүёь?и

Avatar

иргэн 2019-10-14 103.26.193.61

Хятадын Гэгүүд шиг л харагдаж байна, бид ч угаасаа хятадын хойд нутгийн овог аймагтай нэг гарал үүсэлтэй байх оо,

Avatar

иргэн 2019-10-14 103.26.193.61

Яг үнэнээ хэлэхэд лалын шашинтай улсуудаас зай барьмаар байна шүү, Зүгээр л хэн хэндээ төвөг болохгүй, дэмжиж юман дээрээ дэмжээд л. Нээг их ойртох гээд хэрэггүй дээ,

Avatar

Zooz 2019-10-14 202.126.89.27

Yamar evgui tsaraitai um be. Ladyboy um bain l daa

Avatar

Зочин 2019-10-14 103.229.121.201

Бидний төсөөлж байснаас илүү өндөр түвшинд хүлээж авч, илүү хүндэтгэл үзүүлж Ч ГЭХ ШИГ. ЦААД ГАЗАРТ ЧИНЬ.БАС ЁС ЖУРАМ БАЙДАГ БАЙЛГҮЙ. ЮУН ОРК ЮМ ЯРЬДГИЙН. ЕРӨНХИЙ САЙДЫГАА ХАРАНХУЙ АВААД ЯВЧИХАЖ. ХОВЫН ТУЛАМ ГЭСЭН

Avatar

Зочин 2019-10-14 59.153.115.49

Энэ нэг балиар авгайгийн зургийг ядаж болиочээ, шижгийн юм.

Avatar

ok 2019-10-14 64.119.26.9

энэ хүүхэн одоо монгол улсыг төлөөлж байж, үс хөмсөг, царай зүсэндээ анхаармаар юм, ямар янханы газрыг төлөөлж байгаа бишдээ, ОУХ дипломат ч хүнд хувцаслах соёлыг бүхэл бүтэн хичээлээр ёс жаяг заадаг шдээ, арай бишээ, яасанч муухай үс толгойтой юм, яасан ч их гархи зүүсэн юм, арай бишээ, ямар шалгуураар яаж дэд сайд болсон юм болдоо хөөрхийс,

Avatar

зочин 2019-10-14 64.119.27.200

Айлчлал амжилттай болсонд баяр хүргэе. Сайд аа Гадаад хэргийн яамаар улс төрчид яагаад оролдоод дайраад байна аа. Сонгуульд ялагдвал өөрсдийн хүмүүсээ томилуулах гээд л бүх хийсэн ажлуудыг чинь харлуулаад байгаа юмуу. Цогтбаатар сайд шиг хуулийн үндэслэлтэй дорвитой хариулт өгч ажилчдаа хамгаалах нь зүйн хэрэг байх шүү.

Avatar

Зочин 2019-10-14 194.230.158.155

Ladyboy said

Avatar

zochin 2019-10-14 59.153.84.210

Maastricht-d hamt master hiij bailaa. Angiin and turiin hun boljee.

Avatar

Зочин 2019-10-14 103.212.119.146

Хятадын дунд зиндааны б**********ч шиг харагдаазд байх юм. Хүрэлсүхийн дэд сайд ийм л байгаа даа. Толгой гэж олгой: Дүүгээ консулаар явуулсан гэж дуулдсан.

Avatar

Зочин 2019-10-14 39.10.199.209

Hahahaha elgiin um yarihima zarim humuus nuuree nuuchuhaad yaj ch yarij harluulah gj hicheeh umaa chi ingseniihee hariug avna shu dee harin zuulun l avah boltugai gj zalbiriida

Avatar

Зочин 2019-10-14 49.0.130.134

Mash amjilttai geed hudlaa yarina Daraa n heregjih ajil boloh yum yuch baihgyishdee Baahan sanamj

Avatar

иргэн 2019-10-14 103.26.193.61

Үнэн үнэн, маааш амжилтай мянган айлчлал, яс юман дээрээ чадуулчихаад л ирдэг

Avatar

Зочин 2019-10-14 66.181.170.73

30 ОНЫ ШАНХАЙ б**********ч ДУУЧ ЭМС ШИГ ЦАРАЙТАЙ СУГНЫ ҮС ВЭ

Avatar

Зочин 2019-10-14 64.119.24.142

Яасан маягтай айлгүй шинжтэй дэд сайд вэ төрийн ийм том албанд суусан хүн арай өөр албархаг энгийн төрхтэй биеэ авч явж байж бусад хүмүүсийн итгэл олно биз дээ

Avatar

Зочин 2019-10-14 202.126.89.241

Лалууд Назарбаеваас оросуудад Путинд яаж салаавч өгөх яаж харьцах тухай л сурах юм байгаа.

Avatar

Зочин 2019-10-14 103.229.120.131

Энэ хүүхэн хэнтэй нь явалдаад ингэж яваа бол топор жонкуу

Avatar

Зочин 2019-10-14 122.201.22.138

bugd bugsuuruu holbogdson baidag yum uu?

Avatar

Зочин 2019-10-14 192.82.65.89

КАЗАХСТАНААС СУДЛАХ ХАМТРАХ 2 АСУУДАЛ БГАА..ТЭД МАНАЙХЫГ ХЯМД ШАТАХУУНААР ХАНГАХ БҮРЭН БОЛОМЖ БИЙ,,,ГЭХДЭЭ ЛОЖИСТОК ТАЛ ЖААХАН ХҮНДРЭЛТЭЙ..ҮҮНД ЯРИА ХЭЛЦЭЭ ӨРНҮҮЛЭХ,,,АЛМА -АТА ГЭЖ МАНАЙ УЛААНБААТАР ШИГ УТАА ,ТҮГЖРЭЛДЭЭ ХАХСАН НЭГ ХОТ БСАН ТҮҮНЭЭ ХАЯАД ШИНЭ ГАЗАР НИЙСЛЭЛЭЭ НҮҮЛГЭСЭН..ГОЁ ХОТ БАЙГУУЛЖ ЧАДСАН ГЭХДЭЭ ҮҮНИЙГ ДАГААД МАШ ОЛОН АСУУДАЛ ДАГУУЛСАН ТҮҮНИЙГЭЭ МАНАЙХАНТАЙ ХУВААЛЦСАН ЭСЭХ,,ЭЦЭСТ НЬ ЛУЙВАРДСАН 30 САЯ ДОЛЛАРАА ӨГӨХ ЭСЭХ ҮҮНЭЭС 2 ОРНЫ ИРЭЭДҮЙ ХАМААРНА….

Avatar

Зочин 2019-10-14 202.21.100.210

1990 оны үед Казахстаны Балхаш үйлдвэрээс авах 30 гаруй сая долларын авлагын асуудлаар ярилцаагүй юм байхдаа

Avatar

Зочин 2019-10-14 202.21.108.75

Манай нөхдүүд өөрсдөө учрын олсон байсан бацхөө

Avatar

иргэн 2019-10-14 66.181.161.109

казакстаны талаар дамжуулан өөрсдөө зохицуулсан сураг дуулддаг юм манай хэд.

Avatar

Уншигч 2019-10-14 66.181.161.55

Хэлэлцээр гэх нь зөв. Үргэлжилж бгаа зүйлд хэлэлцээ дууссан бол хэлэлцээр

Avatar

Зочин 2019-10-14 202.179.31.115

хѳндлѳэ алтай хасагуудаас юу ярьдагийн

Avatar

Ш. АДЪЯАМАА 2019-10-14 122.201.22.205

Ш. АДЪЯАМАА гэдэг сэтгүүлч ХЭЛЭЛЦЭЭ, ХЭЛЭЛЦЭЭР хоёрыг ялгах сургалтад суух хэрэгтэй. Мэдэхгүй бол ГХЯ-нд очоод асуу!

Avatar

Гэж бичсэн байсан шүү дээ 2019-10-14 122.201.22.205

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Маминтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дараачийн шатанд дэвшүүлэн хөгжүүлэх, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Avatar

Яриа хэлэлцээ 2019-10-14 122.201.22.205

Яриа хэлэлцээ гэж ярьсан байж таарна. Сэтгүүлчид "Р" үсгэнд ач холбогдол өгөөд "хэлэлцээр" гэж бичжээ. Хэлэлцээр гэдэг бол цаасан дээр буулгасан тохиролцоо, эрх зүйн баримт бичгийг хэлнэ. Харин хоёр талаасаа тохиролцохоор асуудлаа ярилцсан бол ХЭЛЭЛЦЭЭ шүү дээ. Монгол-Казахстаны Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ гэсэн мэдээ явж байсан. ХЭЛЭЛЦЭЭ гэдгийг заавал хэлэлцээр болгож бичих ямар шаардлага байна вэ?

Avatar

lutaa 2019-10-14 43.228.129.56

ene ded saidantsar ooroo yugaa ch medehgui amitan sh dee, ene l ooroo ingej yarisan baij taarna, aimshgiin avgai shuu dee amidral deeree

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж