Цогт Овоо сумын төвөөс үлэг гүрвэлийн шинэ олдвор олджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

Цогт Овоо сумын төвөөс үлэг гүрвэлийн шинэ олдвор олджээ

Цогт Овоо сумын төвөөс үлэг гүрвэлийн шинэ олдвор олджээ

Өмнөговь аймгийн Цогт Овоо сумын төвд  орон сууцны барилгын суурь ухах явцад палеонтологийн олдвор илэрчээ. Тодруулбал, 120-125 сая жилийн өмнө доод цэрдийн галавын үед амьдарч байсан Зауропод төрлийн өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн хойд хөлийн мөч буюу дунд чөмөг, дунд чөмгөний хойд хэсэг буюу нарийн бүдүүн шаантын хэсэг байж болзошгүй гэж эрдэмтэд урьдчилсан байдлаар дүгнэж байгаа юм байна. Эл олдвор аравдугаар сарын 7-ны өдөр барилгын газар шорооны ажил хийх явцад илэрсэн бөгөөд иргэд чулуу хэмээн андуурсан аж. Харин тэнд ажиллаж байсан Соёлын өвийн ажилтан палеонтологийн олдвор болохыг таньж ШУА-ийн Палеонтологи Геологийн хүрээлэнд мэдээлсний дагуу уг олдворыг эрдэм шинжилгээний ажилчдад хүлээлгэн өгсөн байна.

Энэ жилийн хувьд  иргэдийн мэдээллийн дагуу олдсон анхны олдвор гэж ШУА-ын Палеонтологи Геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилчид хэлсэн юм. Одоогоор уг олдворыг тус хүрээлэнд хадгалж байгаа бөгөөд техник боловсруулалтын ажлыг эхлүүлжээ. Судалгааны багийн ажилчдын хэлснээр энэхүү өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн хойд хөлийн мөч байж болзошгүй дунд чөмөгний ясыг үзвэл  газраас таван метр өндөр амьтан байх магадлалтай юм байна. Энэхүү дунд чөмөгний яс нь 1.50 см урт аж.

ҮЛЭГ ГҮРВЭЛ ӨНДӨГЛӨДӨГ БОЛОХЫГ  АНХ УДАА МОНГОЛООС НЭЭН ИЛРҮҮЛЖЭЭ

1910 оны эхээр Монгол нутгаар аялж асан Америкийн нэрт археологич Рой Чепмен Эндрюс бол дэлхийн шинжлэх ухааны салбарт үлэг гүрвэл өндөглөдөг болохыг зарлаж үлэг гүрвэлийн өлгий нутаг Монгол Улс болохыг дэлхийд таниулсан гавьяатай хүн юм. Тэрээр 1923 онд Өмнөговь аймгийн Булган сумын Баянзагаас үлэг гүрвэлийн өндөгний үүрийг анх олж илрүүлсэн түүхэн нээлт хийж байв.

Америкийн Байгалийн Түүхийн Музейн эрдэмтдийг  ахалсан, палеонтологи болон палеонтологийн чиглэлтэй холбогдох эрдэмтдийг хамарсан экспедиц Монголд 1922, 1923, 1925 онд гурван удаа ирж байсны нэг нь энэ юм. Түүнээс гадна дэлхийд маш алдартай ховор олдворуудын нэг нь үр хөврөл нь хадгалагдаж үлдсэн үлэг гүрвэлийн өндөгний олдвор юм. Уг олдворыг 1993 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Ухаа толгод гэх газраас олдсон өндгөө дарж буй үлэг гүрвэлийн нэг төрөл болох Овираптор юм. 83 сая орчим сая жилийн тэртээх уг олдвор нь махчин үлэг гүрвэлийн төрөлд багтах бөгөөд өндөг нь үр хөврөлтэйгөө чулуужиж үлдсэнээрээ алдартай юм. Үүнээс хойш дахин ийм нээлт хийгдээгүй байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Монгол орны нутаг дэвсгэрээс найман төрлийн өндөг, 21 зүйл олдсон нь ШУА-ын Палеонтологи Геологийн хүрээлэнд хадгалагдаж байна. Үүнээс хэмжээгээр хамгийн том нь 22 см урттай зууван өндөг аж. Харин хамгийн жижиг хэмжээтэй нь үлэг гүрвэлийн өндөг гэхээсээ илүү эртний шувуунуудын өндөг гэнэ. Ойролцоогоор 2.5-3 см-ийн урттай жижиг чулуужсан өндөгнүүд олддог байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж