Долоо хоногийн өрнийн зурхай 2019.X.14-2019.X.20

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2019.X.14-2019.X.20

Долоо хоногийн өрнийн зурхай 2019.X.14-2019.X.20

News агентлаг долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.


ХОНЬ

Мөрөөдлөө биелүүл. Та энэ долоо хоногт юунд хөрөнгө оруулбал амжилттай байхыг мэдэрч чадна. Зарим хүмүүст ажил хэрэг нь удаашралтай мэт санагдах бололтой. Гэхдээ удаан боловч тогтвортой урагшлах байдал нь эрсдэлээ харьцангуй дээр байх болно. Үр дүнгээ хүртэхийн тулд та тэвчээртэй байж сурах хэрэгтэй. Эргэн тойрны хүмүүс тодорхойгүй, эргэлзээтэй байдлаар тантай харьцаж бололтой. Та нөхцөл байдлыг гартаа авч, шаардлагатай зүйлсийг тодруулж, зарим хүнээс харилцаагаа таслахад гэмгүй.

ҮХЭР

Та удаан хугацаанд бодож, төлөвлөсний эцэст ажлаа эхлүүлэх бололтой. Энэ долоо хоногт шинээр ажил, бизнес эхлэхэд тааламжтай байна. Та юу хүсч байгаагаа, юунд хүрэхийг тэмүүлж байгаагаа тодорхой мэдсэнээр зорилгодоо хүрэхэд хялбар байх болно. Зорилгынхоо төлөө өөрийн хүрээллээ бий болгож, шаардлагагүй хүмүүсээс ангижирч сурах хэрэгтэй. Харилцаа холбоогоо тэлэхийн тулд бусдад туслахдаа бэлэн байгаарай. Санхүүгийн байдалд хянамгай хандахгүй бол алдагдалд орж болзошгүй.

ХАМТАТГАХ

Таны хүсэл тэмүүлэл, мэргэшил, ажил үүрэгт зайлшгүй хэрэгтэй дундын цэгийг олоорой. Та олон нийтийг хамарсан арга хэмжээнд идэвхийлэн оролцох бөгөөд үүгээр дамжуулан өөрийгөө хайрлах шинэ арга замыг олно. Таны одоо ажиллаж буй төсөл, хөтөлбөр, мэргэжил чинь таныг шөнө дунд хүртэл суулгаж ч мэдэх юм. Ачааллаа зөв тохируулахгүй бол бие ядарч, сульдах бололтой. Гэр бүлийн харилцаанд өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. Бага зэргийн өөрчлөлт маш том үр дүнг үзүүлэх болно.

МЭЛХИЙ

Энэ долоо хоногт та аль болох тайван байдлаа хадгалж, элдэв маргаан, сөргөлдөөн, зөрчлөөс өөрийгөө татаж авах хэрэгтэй. Шаардлагагүй зүйлсэд анхаарал, хүч энергиэ зарахаа больсноор танд илүү чухал зүйлсийг олж харах болно. Та өөрт чухал зүйлсээ жагсаан бичиж ч болох юм. Таны амжилтаас доош нь татаж буй туйлбаргүй байдал, сул дорой хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Санхүүгийн байдал тогтворгүй байх тул өөрийгөө хүчлэх хэрэггүй. Долоо хоногийн дундуур ажил хэрэгт азтай завшаан тохиох магадлалтай.

АРСЛАН

Энэ долоо хоногийн эхний өдрөөс л та амьдралын хэмнэлдээ өөрчлөлт оруулж эхлээрэй. Аливаа эерэг өөрчлөлтийн үр дүн тэр дороо гарахгүй боловч таны амьдралд том нөлөө үзүүлнэ. Та бусдад итгэж сурах хэрэгтэй. Зарим хүмүүс таны бодсоноос ч илүү сайн бас гэгээлэг байна. Ажил хэрэгт цагаа зөв хуваарилахад анхаарах хэрэгтэй. Стратеги, төлөвлөгөөтэй ажилла. Долоо хоногийн сүүлээр гэнэтийн аялалд гарч мэдэх юм. Гэр бүлийн харилцаанд зөрчил удаан үргэлжлэхгүй.

ОХИН

Өөрт таалагдахгүй байгаа нөхцөл байдлыг тэвчих хэрэггүй. Ажлын санал таалагдахгүй бол өөрийн хувилбарыг хэл. Удирдлагын даалгавар таалагдахгүй бол өөр хүнд даалгахыг санал болго. Бусдын гуйлтад заримдаа татгалзаж, өөрийн эрх ашгийг хамгаалахад гэмгүй. Энэ долоо хоногт та бүхэн илүү бүтээлч бас мэдрэмтгий байх болно. Энэ нь урлаг, уран бүтээлчдэд амжилт авчирна. Ажил хэргийн талбарт өөрийн нөөц боломжийг зөв үнэлж, үүрэг хариуцлагаа бусадтай хуваалцаж болох юм.

ЖИНЛҮҮР

Энэ долоо хоногт та жижиг, том олон сонголттой тулгарна. Та энэ талд за гэж хэлсэн бол нөгөө талд үгүй гэж хэлэх шаардлагатай болно. Сонголт хийх нь үргэлж муу зүйл биш юм. Энэ нь таныг зөв шийдвэр, өөрт ашигтай сонголт хийхэд туслах болно. Та зорилгоо тодорхойлсон бол ямар ч зүйл танд саад болж чадахгүй. Тиймээс эрч хүчтэй, өөртөө итгэлтэйгээр ажиллаарай. Зарим үед бохир ажил хийх хэрэгтэй болох ч амжилтад хүрэхдээ эргэлзэх хэрэггүй. Орлого багагүй нэмэгдэнэ.

ХИЛЭНЦЭТ

Энэ долоо хоногт олон зүйлд буулт хийх хэрэгтэй болж магадгүй. Зорилгодоо хүрэхийн тулд нэг алхам урагшилсан бол хоёр алхам ухрах ч шаардлага гарч болзошгүй. Таны ажил бүтэмжтэй, урагштай байхад гэнэтийн саад гарч ирж болно. Зарим өдөр муу болохоос таны амьдрал муу биш гэдгийг битгий мартаарай. Аль болох эрч хүчтэйгээр зорилгынхоо төлөө тууштай тэмцэх хэрэгтэй. Ингэхдээ эргэн тойрны хүрээлэл, гэр бүлээ битгий мартаарай. Орлого нэлээд нэмэгдэх боловч тэр хэрээр зарлага өндөр байна.

НУМ

Энэ долоо хоногт та уян хатан, хувьсамтгай байх бололтой. Зарим зүйлс танд материаллаг талаасаа биш сэтгэл ханамжийг мэдрэхэд чухал байна. Өөрийн эхлүүлсэн ажил, шинэ төсөлд бүх сэтгэлээ зориулан ажиллах хэрэгтэй. Хөндлөнгийн нөлөө, жижиг саад бэрхшээлээс шантрах хэрэггүй. Эдгээр өдрүүдэд та аль болох өөрийн шийдвэртээ бат зогсох хэрэгтэй. Долоо хоногийн дундаас эхлэн эрч хүч сулрах хандлагатай тул өөрийгөө идэвхжүүлэх зүйлсэд анхаарлаа хандуулаарай. Эрүүл мэндийн байдал сайжирч эхлэх ба эрч хүч нэмэгдэнэ.

МАТАР

Энэ долоо хоногт  та адал явдал эрэлхийлж, амьдралдаа чимээ шуугиан авчрах бололтой. Сорилттой бардам нүүр тулдаг байдал тань олны итгэлийг төрүүлнэ. Та биш амжилт тань таны өмнөөс ярихыг харахыг хичээгээрэй. Зорилгоо юунд чиглүүлж, ямар төсөл дээр ажиллаж байгаагаа нууцлах хэрэгтэй. Хүн болгонд итгэх хэрэггүй. Удахгүй та жинхэнэ нөхөр, дүр эсгэгчдийг ялгаж харах болно. Санхүүгийн байдалдаа анхаарал тавьж, орлогоо нэмэгдүүлэхгүй бол удахгүй алдагдалд орж болзошгүй.

ХУМХ

Энэ долоо хоногт та том тоглоом эхлүүлэх бололтой. Тайзан дээр гарч ирэхийнхээ өмнө хангалттай бэлтгэл хийсэн эсэхээ магадлаарай. Та өөрийн бүх хүч чадлаа дайчлан ажилласнаар амжилтад хүрч, бусдад хүлээн зөвшөөрөгдөнө. Та тэвчээртэй, тууштай байх хэрэгтэй. Таны юунд хүрэхийг тэмүүлж байгаагаас шалтгаалж, тантай юу учрах нь шийдэгдэх болно. Санхүүгийн байдал эрс сайжирч, хуримтлал үүсгэхэд боломжтой болно. Эрүүл мэндийн байдал хэвийн байна.

ЗАГАС

Энэ долоо хоногт эзэнт гүрэн байгуулахуйц хэмжээний амбиц бас өөртөө итгэлтэй байна. Олон төрлийн зүйлсэд өөрийн хүчийг сорихыг хүсэх бололтой. Эдгээр өдрүүдэд та өөрийн төсөөлж байснаас илүү хүч чадалтай хүн гэдгээ харах боломжтой. Үргэлжлүүлэн өөрөөрөө гэрэлт. Бусадтай шударга, нээлттэй байдлаар өрсөлдөхөд анхаараарай. Энэ долоо хоногт та ямар ч нөхцөлд бууж өгч болохгүй. Бусад хүмүүс туслахаасаа битгий татгалзаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж