Вакумжсан мэс заслын хэсэгтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2019.10.13-нд нийтлэгдсэн

Вакумжсан мэс заслын хэсэгтэй боллоо

Вакумжсан мэс заслын хэсэгтэй боллоо

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/ анх удаа орчин үеийн шаардлага хангасан вакумжсан мэс заслын хэсэгтэй боллоо. Тус хэсгийг улсын төсвийн тэрбум төгрөгийн хөрөнгөөр ашиглалтад оруулжээ.

Мэс заслын вакум өрөөнүүд нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тоосжилт үүсдэггүй, цахилгаанждаггүй, нян бактер үрждэггүй давуу талтай аж. Тусгай зориулалтын материалаар хана, тааз, шал болон бусад дагалдах тоног төхөөрөмжүүдээр хийжээ. Уг мэс заслын хэсэг нийт 261 ам.метр талбайтай бөгөөд иж бүрэн тоноглогдсон мэс заслын хоёр өрөөтэй юм байна.

ЭХЭМҮТ 2018 онд 15663 өвчтөнд мэс эмчилгээ хийсний 72,4 хувийг хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж, үйлчилгээ эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж