Өсвөрийн бүжигчдийн Улсын 15 дугаар наадам болно

Хуучирсан мэдээ: 2019.10.13-нд нийтлэгдсэн

Өсвөрийн бүжигчдийн Улсын 15 дугаар наадам болно

Өсвөрийн бүжигчдийн Улсын 15 дугаар наадам болно

Дорноговь аймгийг сурталчилж, орон нутгийн уран бүтээлчдийг таниулах зорилготой “Дорноговийн соёлын өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 12-ноос 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Тус арга хэмжээний хүрээнд Дорноговь аймгийн музей, сургалт, судалгааны төв болон Д.Данзанравжаагийн музейн үзмэр, аймгийн урчууд, зохиолчдын уран зураг, ном багтсан уран бүтээлийн “Дорнын өнгө” үзэсгэлэнгийн нээлт Blue Mon Centre “Norphei art gallery”-д тав хоног үргэлжилнэ.

Мөн өнөөдөр Монголын хүүхдийн /2019.10.13/ ордонд “Хүч чадлын эрэлд” зохиомжит хүүхдийн жүжиг хоёр удаа тоглогдож буй аж. Энэ сарын 14, 15-нд Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит “Өсвөрийн бүжигчдийн Улсын 15 дугаар наадам” болох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж