Эгдүүтэй Сууни, түүний ээжид тохиолдсон "адармаатай явдал"

Хуучирсан мэдээ: 2019.10.13-нд нийтлэгдсэн

Эгдүүтэй Сууни, түүний ээжид тохиолдсон "адармаатай явдал"

Монгол Улсын Гавьяат жүжигчин И.Одончимэгийн найруулж, эгдүүтэй хөөрхөн охин Сууни нь гол дүрд нь тоглосон “Хөөрхөн ээжтэй охин” уран сайхны кино энэ сарын 18-нд дэлгэцнээ гарна. Нийт 106 минут үргэлжлэх киноны дүрүүдэд Б.Ариунцэцэг, Т.Бархүү, Д.Баттөмөр, М.Баярмагнай, О.Билгүүн, М.Нарантуяа, Б.Онон, Б.Сундари нар тогложээ.

Тус дэлгэцийн бүтээлийн талаар товч дурдвал хүүхнүүдийг найрч өөрийн болгож, хөрөнгөн дээр нь эзэн суудаг залуу нэгэн удаа өнөөх л аргаараа нэлээн баян бүсгүйтэй танилцана. Бүсгүй долоон настай охинтойгоо хамт амьдардаг бөгөөд залуугийн хувьд ч амархан “хоол” байлаа.

"Найрсан" хүүхнээсээ мөнгө салгахын тулд охиныг нь өөртөө дасгах хэрэг гарчээ. Харин долоо настай бяцхан охин муу залуугийн арганд орох болов уу, эсрэгээрээ залуу охины гарт орох уу… Сууни болон түүний хөөрхөн ээжид тохиолдсон адармаатай явдлыг та уг дэлгэцийн бүтээлээс хараарай.

Б.ЦЭЦЭГ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж