“Сэлэнгэ-2015” сургууль амжилттай болж өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2015.08.27-нд нийтлэгдсэн

“Сэлэнгэ-2015” сургууль амжилттай болж өндөрлөлөө

Монгол, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан терроризмын эсрэг “Сэлэнгэ-2015” хээрийн хамтарсан сургууль Оросын нутаг дэвсгэрт амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль нь “Хил орчмын бүсэд хоёр орны хамтарсан хүчээр террорист бүлгүүдтэй тэмцэл явуулах, явдлаас байлдаантайгаар усан саадыг гатлах“ сэдвийн хүрээнд голлон явагдлаа. Оросын талын сургуулийн удирдагчаар хошууч генерал Д.И.Коваленко, Монголын талыг бригадын генерал Л.Онцгойбаяр удирдан ажилласан юм.

"Сэлэнгэ-2015" хамтарсан сургуулийн хаалтын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат болон ОХУ-ын Зэвсэгт хүчний удирдлагууд оролцжээ. Манай хоёр улс “Сэлэнгэ” хээрийн сургуулийг 2008 оноос эхлэн жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж