АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Сири улсад 50 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэснээ мэдэгдлээ. АНУ-аас хүний эрхийн байгууллагуудаар дамжуулан тусламж үзүүлэхийн зэрэгцээ Сирид хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгуулах аж.
Дональд Трамп хэлэхдээ “Бусад орны төрийн тэргүүн нар ийм шийдвэр гаргахгүй. Тэд мөнгө зарцуулах боловч та нарыг баярлуулах зүйлсэд биш” хэмээн мэдэгджээ.
Сири улсаас америк цэргүүдийг эргүүлэн татахаар шийдвэрлэснээсээ болж Дональд Трамп дотооддоо маш их шүүмжлэлд өртөх болсон билээ. Түүнчлэн АНУ-ыг цэргээ эргүүлэн татах болмогц Турк улсаас Сирийн хойд хэсэгт курдын дайчдын эсрэг цохилт өгснөөр 100 мянган хүн орон гэрээсээ дайжсан байна.
Эх сурвалж: FOX NEWS
Зочин 2019-10-13 174.242.137.227
Boltugai. Tserguudeer taraalgana gej dongioroh vii dee ter tuslamjaa
Зочин 2019-10-13 64.119.20.89
Самрах болохоороо хэдэн арван тэрбумыг цацна. Тусламж нэрээр 50ханыг өгч гурилдав.