Их унтах тусам өндөр болно | News.MN

Их унтах тусам өндөр болно

Их унтах тусам өндөр болно

Их унтах тусам өндөр болно

Том, жижиггүй утсаа “мааждаг” болсон энэ үед эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ унтуулах нь “толгойны өвчин” болж хувирдаг гэхэд хилсдэхгүй. Ээж аавууд хүүхдийнхээ унтах орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Телевизээ унтраах, гэрлээ бүдгэрүүлэх, унтлагын хувцсыг нь өмсгөх, шүдээ угаах, ном унших, мэдээж утсыг “нуух” зэрэг нь орчин бүрдүүлэхэд орно.

Нэгэнт эрт унтаж хэвшээгүй хүүхэд эцэг эхийн тэвчээрийг барж, орондоо хөрвөөх нь дамжиггүй. Ийм үед тайван хүлээцтэй хандаж чадвал таны хүүхэд тогтмол цагт, эрт унтаж хэвших болно. Хүүхдийн эмч нарын зөвлөснөөр, хүүхэд их унтах тусам өндөр, чийрэг болдог аж. Аль ч насны хүүхэд хамгийн багадаа 10-12 цаг унтах ёстой. Тиймээс хүүхдээ оройн 21:00-22:00 цаг гэхэд унтуулах нь хамгийн тохиромжтой юм.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bitgii hudlaa munhruulaad bai 2019-10-13 43.228.131.212

Udmaa l dagana

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж