Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар “Усан спорт сургалтын төв”-ийг хувьцаат компани болгох эсэх асуудлыг хэлэлцлээ. Тус төвийн 60 хувийг нийслэл, 40 хувийг хувийн аж ахуй нэгж өмчлөн үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Харин өнөөдрийн хурлаар тус төвийн хувьцаат компани болгож, хувийн компанийн статуст шилжүүлэх эсэхийг шийдэх байсан юм. Гэсэн ч НИТХ-д өргөн барьсан төслийг дахин нягталж, асуудлуудыг тодорхой болгосны дараа дахин өргөх барих шийдвэрийг НИТХ тэргүүлэгчид гаргаж энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулжээ.
“Хувийн компани болгож статусыг өөрчилснөөр үйл ажиллагааны чиглэл, бодлого өөрчлөгдөх эсэх, засвар шинэчлэлийг аль талаас хийж байх” зэргийг тодорхой болгосны дараа дахин хэлэлцэх юм байна.
Д.ЖАРГАЛ