Нойр булчирхайн үрэвслийн 95 хувь архи хэтрүүлснээс болдог

Хуучирсан мэдээ: 2019.10.13-нд нийтлэгдсэн

Нойр булчирхайн үрэвслийн 95 хувь архи хэтрүүлснээс болдог

Нойр булчирхайн үрэвслийн 95 хувь архи хэтрүүлснээс болдог

Эртний Грекийн эмч нар ходоодны доор байдаг нойр булчирхайг "цул мах” гэж нэрлэдэг байжээ. Бие махбодид түүний гүйцэтгэх үүрэг маш их. Хоол боловсруулах, энергийн тогтмол солилцоо явуулах гээд биеийн олон чухал үйл ажиллагаанд оролцдог. Жишээлбэл, нойр булчирхайн шүүрэл нь гэдсэнд уураг, өөх тос, нүүрс усыг боловсруулахад тусална. Мөн түүний даавар нь /инсулин / цусан дахь глюкозын түвшинг зохицуулдаг байна.

Нойр булчирхай хурц болон архаг хэлбэрээр явагддаг. Үрэвслийн 95-98 хувь нь архи хэтрүүлэх уух, цөсний хүүдийн өвчнөөс үүдэлтэй байдаг аж. Мөн ходоодны шарх, эмийн бодис, халдварт өвчнүүд, бодисын солилцоо алдагдах, дааврын өөрчлөлт гарах зэрэг нь нойр булчирхайд нөлөөлж, ходоодны хүчлийн ялгаралтыг алдагдуулдаг байна. Ингэснээр уг шүүс нь хоолыг бус булчирхайг өөрийг нь боловсруулж үрэвсэл үүсгэдэг аж.

Нойр булчирхай үрэвссэн эхний шинж нь өвдөлт юм. Өвдөлт нь хоол идсэний дараа ихсэх бөгөөд аюулхай орчим өвдөнө. Мєн баруун, зүүн хавирга доогуур дамжин нуруу руу тархаж өвдөх нь цөөнгүй байдаг. Ихэнхдээ бүслүүрдэж өвдөх ба дээшээ харж хэвтэхэд өвдөлт ихсэж, суух ба урагш бага зэрэг тонгойход өвдөлт суларна. Нойр булчирхайн үрэвслийн дагалддаг өөр нэгэн таагүй зүйл нь гүйлгэх юм. Өтгөний хэмжээ ихэсч, эвгүй үнэртэй болно. Мөн хэхрэх, дотор муухайрах, үе үе бөөлжих, гэдэс дүүрэх шинж илэрч хоолонд дургүй болдог байна.

Нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжихийн тулд хоолны зөв дэглэм баримтлах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Аль болох өөх тосгүй мах, оливын тос, каш, жимс, ногоо, компот, кисель, хатаасан цагаан талх, ислэг сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэнэ. Харин архи, кофе, утсан хүнс, амттан зэргээс татгалзаарай. Хамгийн сайн тохирох хоол хүнс бол брокколи, бууцай, тараг, хулуу, амтат төмс, артишок, нэрс, гурвалжин будаа, улаан усан үзэм, чихэр өвсний үндэс зэрэг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж