Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА)-ны ерөнхийлөгч Жанни Инфантино ирэх Лхагва гариг ()-т Даккад ирэх талаар Бангладешийн хөлбөмбөгийн холбооны удирдлагууд мэдээлжээ.
Өдгөө 49 настай, Дэлхийн хөлбөмбөгийн холбооны удирдлага Лхагва гаригийн орой Монголоос Бангладешт ирж, Пүрэв гаригийн орой Лаосыг зорих юм байна. Түүнийг тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Матиас Графстром тэргүүтэй төлөөлөгчид дагалдан явах аж.
Банглагдешийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Кази Салахуддин “Түүний энэ удаагийн айлчлал бидний хувьд маш чухал ач холбогдолтой юм. Жанни Инфантино хөлбөмбөгийн хөгжлийн төлөө бидний хийж буй ажлуудыг нүдээр үзэх болно” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
ФИФА-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино Бангладешийн Хөлбөмбөгийн холбооны удирдлагуудтай уулзаж, алсын хараа, зорилгын талаар санал бодлоо хуваалцах юм байна.
Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: DAILY STAR
Холбоотой мэдээ