Ц.Мөнхзаяа дагах барилдаан хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.08.27-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхзаяа дагах барилдаан хийнэ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстаны Астана хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

Манай гурван бөх энэ өдөр барилдсанаас ОУХМ Ц.Мөнхзаяа ганцаараа шөвгийн наймд үлдэж, дагах барилдаан хийхээр боллоо. Тэрээр эхний тойрогт хийлж, Кубын жүдоч Марисе Эспиноса, БНХАУ-ын Ян Жунхуа нарыг хожиж, шилдэг наймд үлдсэн. Улмаар хагас шигшээд үлдэх эрхийн төлөө Словенийн Тина Трстеняктэй барилдсан ч цэвэр хожигдсоноор торгуулийн барилдаан хийхээр болсон юм.

Ц.Мөнхзаяа Хорватын М.Марижанийг хожвол хүрэл медалийн төлөө барилдах эрхэтэй болно.

Энэ жинд барилдсан Ц.Цэрэннадмид гуравдугаар тойрогт Нидерландын А.Ван Емдентэй барилдаж, цаг сунгахад торгуулиар хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ.

Мөн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд О.Ууганбаатар эхний барилдаанаа Шинэ Зеландын И.Павлиничтэй хийж цэвэр ялсан ч хоёрдугаар тойрогт Канадын Антони Валиос-Портертод торгуулиар хожигдсон юм.

Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 20.00 цагаас эхэлнэ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж