Өнөөдөр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” | News.MN

Өнөөдөр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”

Хуучирсан мэдээ: 2019.10.13-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”

Өнөөдөр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”

Өнөөдөр буюу аравдугаар сарын 13-нд “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” тохиож байна. Энэ өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэж иржээ.

Зорилго нь гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэх юм. Энэ жил тус өдрийг  дэлхий нийтээр “Төгс бүтээцгээе уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Олон улсын өдрийн хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагууд гамшигт тэсвэртэй дэд бүтцийн ач холбогдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгын хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд хичээл, сургалт дадлагуудыг зохион байгуулан тэмдэглэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж