Гүржийн нийслэл Тбилис хотод болж буй Сонгомол, чөлөөт бөхийн 2019 оны Мастеруудын ДАШТ-ий эхний өдөр чөлөөт бөхийн төрөл буюу “В” (41-45 нас), “Е” (56-60 нас) ангиллын жингүүдийн барилдаанд манай улсаас зургаан бөх зодоглосноос дөрвөн хүрэл медаль хүртжээ.
Тодруулбал, “Е” ангиллын 88 кг-ын жинд ОУХМ Б.Бат, “В” ангиллын 62 кг-д спортын мастер Ж.Хурц, 78 кг-д спортын мастер Б.Баянсан, 88 кг-д ОУХМ Д.Ганбат нар хүрэл медаль хүртсэн байна.
“Тулгат” клубын тамирчин ОУХМ Д.Ганбат мастеруудын ДАШТ-ээс дөрөв (“Белград-2014”, “Валбжих-2016”, “Скопье-2018”-д хүрэл медаль хүртсэн) дэх хүрэл медалиа хүртсэн бол ОУХМ Б.Бат өнгөрсөн жил Македонд хүртсэн хүрэл медалиа Тбилист ихэрлүүлжээ.
Холбоотой мэдээ