Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар олгох цахим системд маргааш/VIII.28/ туршилт хийхээр болжээ. Тодруулбал, маргаашийн 11.00-11.05 цагийн хооронд таван минутын туршид системийг ажиллуулан, элдэв асуудал гацалт үүсэх эсэхийг шалгах гэнэ. Мөн системийг туршилтаар ажиллуулж байгаа тул мэдээллээ үнэн зөв бөглөхгүй байхыг Ашигт малтмалын газраас анхааруулж байна.
Энэ сарын 24-нөөс эхлэн нутгийн зүүн хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчдийн өргөдлийг цахимаар олгож эхлэх байсан ч системд алдаа гарснаар дугаар олголтыг хүчингүйд тооцоод байгаа билээ.
Д.ЖАРГАЛ