Нийслэлийн онцгой байдлын албанд энэ сарын 12-ны өдрийн 22:34 цагт согтуу эмэгтэй найман давхраас үсрэх гэж байна гэсэн дуудлага иржээ. Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хангай хотхоны найман давхраас тус дүүргийн 11 дүгээр хорооны харьяат, 50 настай, эмэгтэй С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үсрэх гэж байсан аж.
Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6,5 км зам туулан, 22:46 цагт очсон бөгөөд иргэн С-г тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид ярилцлага хийн, аюулгүй газарт буулгасан байна.
Холбоотой мэдээ