Путин Сирийг гадаадын цэргийн хүчнээс чөлөөлөхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2019.10.13-нд нийтлэгдсэн

Путин Сирийг гадаадын цэргийн хүчнээс чөлөөлөхийг уриалав

Путин Сирийг гадаадын цэргийн хүчнээс чөлөөлөхийг уриалав

Оросын удирдагч Владимир Путин RT Arabic, Sky News, Al Arabiya-д ярилцлага өгөхдөө Арабын Бүгд Найрамдах Сири Улсад хууль бусаар байгаа бүх улс тус нутгийг орхих ёстой. Энэ нь мэдээж бүх улс оронд хамааралтай. Хэрэв Сирийн хууль ёсны, ирээдүйн удирдагч тус нутагт Оросын зэвсэгт хүчин байх шаардлагагүй гэвэл энэ нь мэдээж ОХУ-д хамааралтай юм” гэж хэлжээ.

Тэрбээр ОХУ энэ асуудлаар бүх түнштэйгээ нээлттэй хэлэлцэж байгааг цохон тэмдэглэсэн байна. Путин “Иран, Турк, Америкийн түншүүдтэй энэ талаар олон удаа ярилцсан. Одоо Сирийн нутаг дэвсгэрийг гадаадын цэргийн хүчнээс чөлөөлж, тус улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах ёстой гэж бодож байна. Арабын Бүгд Найрамдах Сири Улсыг бүрэн сэргээх ёстой" гэж нэмж хэлсэн байна.

Өмнө нь Путин Иран, Саудын Арабад Сирийн нутаг дэвсгэрийг сөргөлдөөний талбар болгон ашиглахгүй байхыг уриалжээ. Мөн Оросын Ерөнхийлөгч АНУ-ын цэргийн хүчин Сири улсад хууль бус ажиллагаа явуулж байгааг онцолжээ.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж