Охидын "Биднийг сонс" чуулган боллоо

Хуучирсан мэдээ: 2019.10.13-нд нийтлэгдсэн

Охидын "Биднийг сонс" чуулган боллоо

Охидын "Биднийг сонс" чуулган боллоо

"Гүнж" төвөөс “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “Биднийг сонс” нэрийн дор гуравдугаар чуулганыг зохион байгууллаа. Тус чуулганд нийслэл, хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй сурагч оролцож, өсвөр насны охидод тулгамдаж буй асуудал, эрхээ хэрхэн хамгаалах талаар хэлэлцжээ.

"Гүнж" төвийн гүйцэтгэх захирал Э.Эрдэнэцэцэг “Манай улсын хувьд охидын эрхийн зөрчил буурай болон хөгжиж буй орнуудыг бодвол харьцангуй бага байдаг ч хөгжингүй орнуудтай харьцуулахад их байна. Мөн манай улсад охид гэрийн ажил хийх нь энгийн үзэгдэл гэж үздэг. Гэтэл энэ нь нөгөө талдаа тэднийг сурч, боловсроход саад болдог. Тиймээс энэхүү чуулганаар охид эрхээ хамгаалахын тулд хөдөлгөөн байгуулахаар хэлэлцэж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж