Калифорнид үслэг эдлэл өмсвөл 500 ам.доллароор торгуулна

Хуучирсан мэдээ: 2019.10.13-нд нийтлэгдсэн

Калифорнид үслэг эдлэл өмсвөл 500 ам.доллароор торгуулна

Калифорнид үслэг эдлэл өмсвөл 500 ам.доллароор торгуулна

АНУ-ын Калифорни муж улсад үслэг эдлэл худалдаалах, үйлдвэрлэхийг хориглолоо. Ийнхүү тус муж улсын оршин суугчид 2023 оноос амьтны үс, арьсаар хийсэн хувцаснаас гадна гутал, цүнх ч барих боломжгүй болов. Тухайлбал, үхрийн шир, арьс, бугын арьс, хонь ямааны арьсаар хийсэн хувцас, эдлэлүүд хоригт багтаж байна. Хэрэв энэ хуулийг зөрчвөл 500 ам.доллароор торгох, давтан үйлдвэл 1000 ам.доллароор торгох ажээ.

Үүний зэрэгцээ Калифорни муж улсын захирагч Гавин Ньюсон муур, нохой, мориноос бусад амьтдыг циркийн үзүүлбэрт ашиглахыг хориглосон байна. Өмнө нь хувцас загварын “Prada” брэнд 2020 оны хавар-зуны коллецоос эхлэн үслэг эдлэлээс татгалзаж буйгаа зарласан билээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж