Холливудын нэрт жүжигчин, 81 настай Жэйн Фонда залуу насаа дурсахаар шийдсэн бололтой. 1970-аад онд дайны эсрэг хөдөлгөөнд оролцож явсан бүсгүй саяхан дахин баривчлагджээ. Тэрбээр дэлхийн дулаарлын эсрэг ямар нэгэн арга хэмжээ авахыг уриалан цуглаан зохион байгуулсан юм. Вашингтоны төв талбайд болсон уг цуглаанд маш олон тооны хүн оролцсон байна.
Тэд Капитолын шатан дээр шууд “суулт” зарлаж, эсэргүүцлээ мөн илэрхийлжээ. Үүний дараа жүжигчин Жэйн Фондаг цагдаа нар баривчлан авч явжээ. Энэ үеэр талбайд цугларсан хүмүүс “Жэйн, бид танд хайртай!” хэмээн хашгирч байсан аж.
Жүжигчний тайлбарласнаар, Шведийн иргэн 16 настай Грета Тунбергийн үг, үйлдэл, шийдэмгий байдал түүнд урам зориг өгч, ийнхүү дэлхийн дулаарлын эсрэг жагсахад хүргэжээ. Жэйн амьдралынхаа туршид 60 гаруй кино, телевизийн шоунд тоглосон ард түмний хайртай жүжигчин юм.
Холбоотой мэдээ