Хил нэвтэрсэн лавлагаа олгож байна | News.MN

Хил нэвтэрсэн лавлагаа олгож байна

Хил нэвтэрсэн лавлагаа олгож байна

Хил нэвтэрсэн лавлагаа олгож байна

2019 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэлсэнтэй холбогдуулан зарлан дуудах бичиг авсан гадаад улсад сурч, амьдарч байгаа цэргийн насныхнаас Монгол Улсын хилээр нэвтэрсэн эсэх лавлагаа, мэдээлэл шаарддаг.

Энэ дагуу Хил хамгаалах eрөнхий газар уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн байна. Тодруулбал, энэ сарын 12, 13-ны өдрүүдэд 08.30-18.00 цагийн хооронд иргэдэд гаргаж өгч үйлчилж байгаа аж.

ХХЕГ-ын Нууц мэдээллийн аюулгүй байдлын албаны ахлах ажилтан, хошууч Ч.Мөнхтамирын мэдээлснээр, өдөрт 400-500 орчим иргэн ХХЕГ-т хүсэлт өгч буйгаас 280 орчим иргэний лавлагааг нэг өдөрт гаргаж өгдөг байна. Мөн хууль хяналтын байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу өдөрт 100 орчим хүний лавлагааг давхар гаргаж өгдөг ажээ.

Иргэн лавлагааг өөрийн биеэр ирж авах боломжгүй тохиолдолд түүнтэй хуулийн дагуу хамаарал бүхий этгээд эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчид хил нэвтэрсэн лавлагааг гаргаж өгдөг. Мөн эрх бүхий хууль хяналтын байгууллагуудад прокурорын зөвшөөрөл, шүүхийн шийдвэрийн дагуу лавлагааг гаргаж өгч үйлчилдэг байна.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж