Будапештэд зодоглох бөхчүүд | News.MN

Будапештэд зодоглох бөхчүүд

Будапештэд зодоглох бөхчүүд

Будапештэд зодоглох бөхчүүд

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ-д оролцох Монголын баг тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн энэ сарын 11-ний өдөр "Хасу-Мегаватт" компанийн "Эко" спорт цогцолборт болжээ. Энэ сарын 28-наас ирэх сарын 3-нд Унгарын нийслэл Будапештэд болох тэмцээнд 18 байгууллагын 126 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд өрсөлдсөн байна.

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд З.Занабазар, 61 кг-ын жинд Ц.Чинзориг, 65 кг-ын жинд А.Мөнх-Эрдэнэ, 70 кг-ын жинд Э.Тэмүүлэн, 74 кг-ын жинд Б.Бямбадорж, 79 кг-ын жинд Д.Батзул 86 кг-ын жинд Г.Ганхуяг, 92 кг-ын жинд Б.Билгүүн, 97 кг-ын жинд Э.Батмагнай, 125 кг-ын жинд М.Лхагвагэрэл нар ялалт байгуулжээ.

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Ц.Намуунцэцэг, 53 кг-ын жинд П.Отгонбаяр, 62 кг-ын жинд Х.Болортуяа, 65 кг-ын жинд Ө.Пүрэвсүрэн, 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа, 72 кг-ын жинд Э.Даваанасан, 76 кг-ын жинд Г.Ариунжаргал нар түрүүлэн, Будапештийн дэвжээнд зодоглох эрхтэй болсон байна.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-13 66.181.161.53

Гэртээ л хэвтэцгээж байхгуй яах нь вэ дээ, шал арчих хоббитой юм уу хаашаа юм

Avatar

ТЭНГЭР ХАРЖ БАЙНА 2019-10-13 103.240.241.110

Болортуяа болгоомжтой байгаараа Орхоны усанд станазолол хийсэн шиг хийнэ шүү? хоол ундаа усаа сайн анхаарна шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж