Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ-д оролцох Монголын баг тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн энэ сарын 11-ний өдөр "Хасу-Мегаватт" компанийн "Эко" спорт цогцолборт болжээ. Энэ сарын 28-наас ирэх сарын 3-нд Унгарын нийслэл Будапештэд болох тэмцээнд 18 байгууллагын 126 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд өрсөлдсөн байна.
Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд З.Занабазар, 61 кг-ын жинд Ц.Чинзориг, 65 кг-ын жинд А.Мөнх-Эрдэнэ, 70 кг-ын жинд Э.Тэмүүлэн, 74 кг-ын жинд Б.Бямбадорж, 79 кг-ын жинд Д.Батзул 86 кг-ын жинд Г.Ганхуяг, 92 кг-ын жинд Б.Билгүүн, 97 кг-ын жинд Э.Батмагнай, 125 кг-ын жинд М.Лхагвагэрэл нар ялалт байгуулжээ.
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Ц.Намуунцэцэг, 53 кг-ын жинд П.Отгонбаяр, 62 кг-ын жинд Х.Болортуяа, 65 кг-ын жинд Ө.Пүрэвсүрэн, 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа, 72 кг-ын жинд Э.Даваанасан, 76 кг-ын жинд Г.Ариунжаргал нар түрүүлэн, Будапештийн дэвжээнд зодоглох эрхтэй болсон байна.
Б.ЖАРГАЛ