Иргэд "Ногоон зээл" авах боломжтой

Хуучирсан мэдээ: 2019.10.13-нд нийтлэгдсэн

Иргэд "Ногоон зээл" авах боломжтой

Иргэд "Ногоон зээл" авах боломжтой

Монгол Улсын Засгийн газрын харьяа “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ноос иргэддээ “Ногоон зээл” санал болгож байна. Энэ нь арваннэгдүгээр сарын 1-нээс цахилгаан тэглэхтэй холбогдуулан иргэд цахилгаан халаалтын төхөөрөмжүүд зээлээр авах боломж юм. Үүнд: халаагуур, гэр, байшингийн дулаалга, эко жорлон байна. Зээлийн дээд хэмжээ 40 сая төгрөг бөгөөд Хаан, Хас, Төрийн банкаар дамжуулан авах боломжтой аж.

Сануулахад, Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 онд “Тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай” 317, 318 дугаар тогтоолууд гаргаж, Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн 21.00-06.00 цагийн хоорондох хэрэглээг 220В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700кВт.ц, 380В-ын хүчдлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500кВт.ц-ыг 100 хувь хөнгөлөхөөр шийдвэрлэсэн билээ.

Мөн 21 аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүс дэх хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00-06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэсэн. Үүний дагуу 2019 онд хоёр тарифт 563830 тоолуураар 124.8 сая кВт.ц цахилгаан эрчим хүчний хэрэглээнд 11.5 тэрбум төгрөгийн тарифын хөнгөлөлтийг хэрэглэгчдэд үзүүлсэн билээ.

2019 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын урамшуулалд 5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгож, дахин 5 тэрбумыг гүйцэтгэлээр олгохоор хүлээгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж