“Хагибис” хар салхи: Амиа алдсан хүний тоо 18-д хүрчээ

Хуучирсан мэдээ: 2019.10.13-нд нийтлэгдсэн

“Хагибис” хар салхи: Амиа алдсан хүний тоо 18-д хүрчээ

“Хагибис” хар салхи: Амиа алдсан хүний тоо 18-д хүрчээ

НЭМЭЛТ: 15:00 ЦАГ

Японд "Хагибис” хар салхины улмаас 18 хүн амиа алдсан талаар ВВС агентлаг мэдээлэв. Тус улсын засгийн газраас нийт 27 мянган цэргийн албан хаагч болон бусад аврах ангийнхан тусламжийн үйл ажиллагаанд оролцож байна гэж мэдэгдлээ.

Токиогийн хойд хэсэгт орших Кавагое хотын түргэн тусламжийн багийнхан асрамжийн газарт буй оршин суугчдад туслах зорилгоор завь ашиглажээ. Нийт 400 мянга орчим өрх гэрэл цахилгаангүй болсон байна.  орчим байшин нь урсгал усаар тог тасарлаа.


ХАР САЛХИ 10 ХҮНИЙ АМИЙГ АВЧ ОДОВ

НЭМЭЛТ 11:10 ЦАГ

Японы Канагава, Точичи, Гунма, Ивате, Мияги, Фукушима, Чиба, Сайтама мужуудад хар салхины улмаас 10 хүн амиа алдсаныг NHK мэдээлэв. Мөн 16 хүн сураггүй болж, 128 хүн бэртжээ. Албаныхан нийт хохирогчдын тоог гаргахаар ажиллаж буй юм байна.


“ХАГИБИС” ХАР САЛХИНЫ УЛМААС ТАВАН ХҮН АМИА АЛДАЖ, 11 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ

Японд "Хагибис" хар салхи нүүрлэсний улмаас таван хүн амиа алдаж, 11 хүн сураггүй алга болсон талаар Ням гариг (2019.10.13)-т Японы олон нийтийн телевизээр мэдээлэв. Мөн 100 гаруй хүн бэртэж гэмтсэнийг тэмдэглэжээ.

Одоогийн байдлаар Японы аврах алба өөрийгөө хамгаалах хүчний ангиудын дэмжлэгтэйгээр “Хагибис” хар салхины улмаас үерт автсан газар нутгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажлаа үргэлжлүүлж байгаа аж. Ялангуяа Нагано муж үерт автан, туйлын хүнд нөхцөл байдал үүсжээ.

"Хагибис" хар салхи өнгөрсөн бямба гариг (2019.10.12)-т Японы эх газрыг дайрсан. Орон нутгийн засаг захиргаа Токио зэрэг төвийн 12 мужид аюулын хамгийн дээд буюу улаан түвшинг зарлажээ. Өглөөний байдлаар агаарын болон төмөр замын холбоо сэргэж, хурдны замуудыг нээгээд байгаа аж. Тухайлбал, Ханеда болон Нарита олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа хэвийн байдалдаа эргэн орсон байна.

Орон нутгийн эрх баригчид хөрсний гулгалт үүсэж болзошгүй байгааг иргэддээ анхааруулжээ. “Хагибис” хар салхи Японы газар нутгийг орхин, Номхон далайн зүүн хойд хэсгийг чиглэсэн байна.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: TASS, BBC, NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж