ОХУ-ын Улаан-Үүдэд болж байгаа олон улсын наадамд манай улсаас 126 хүний бүрэлдэхүүнтэй баг, тамирчид спортын есөн төрөлд хүч сорьж байна. Энэ сарын 25-30-ны өдрүүдэд болох Олон улсын хүүхдийн VI их наадамд манай хөлбөмбөгийн идэрчүүдийн шигшээ баг анх удаа оролцож байна.
Тус наадмын футзалын хөлбөмбөгийн тэмцээн эхэлсэн бөгөөд манай шигшээ баг эхний тоглолтоо Хятадын багтай хийж, 6:1 онооны харьцаагаар илүүрхэн хожлоо. Өнөөдөр болсон тоглолтод н.Цолмонбаатар 2, н.Мөнгөнбагана, н.Энх-Орчлон, н.Есүхэй, н.Тэмүүлэн нар тус тус гоол хийжээ. Монголын футзалын хөлбөмбөгийн баг З.Банзрагч дасгалжуулагчийн удирдлагад оролцож байна.
Ч.БОЛОР