МАН-д ашиггүй, Монголд хортой | News.MN

МАН-д ашиггүй, Монголд хортой

МАН-д ашиггүй, Монголд хортой

МАН-д ашиггүй, Монголд хортой

“Ньюс” агентлаг долоо хоногийн онцлох нийтлэлээ хүргэж байна.

АЙВАЛ БҮҮ ХИЙ, ХИЙВЭЛ БҮҮ АЙ, АРДЫН НАМЫНХАН!

Ардын намынхны зунжингаа хэрэлдэж, хэлэлцэж баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх хувилбар бүхэлдээ задрахаар болж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга ес дэх хоригоо тавьсан нь Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоол. Уг асуудлыг өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд олонх хоригийг хүлээн авахыг дэмжсэн юм.

Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцангийн хэлснээр, Ардын намынханд одоо хоёр арга зам үлдсэн нь үнэн. Аль арга зам нь, яавал Монголд хожоотойг МАН-ын нүүдэл мэднэ. Ерөнхийлөгчийн хориг дээр олонх хэр зөв нүүхээс МАН ч, Монгол ч хожно гэсэн үг. Хоригийг МАН-ын бүлгийн гишүүд хүлээж авахдаа мэдээж, өргөө давхар тооцсон байлгүй.

Ард нийтээс санал асуух нь МАН-ын хувьд маш тэнэг шийдвэр байсан. Даа ялангуяа, сонгогчийн боловсролгүй хар масс дийлэнх хувь нь, дээр нь ЖДҮ, жаран тэрбумын дуулианаас болоод нэр нүүргүй болсон 76-гийн өмнөөс дунд хуруу гаргавал парламентын засаглал нурж мэдэхээр байлаа. Үнэндээ ард нийтээс санал асуух нь МАН-д ашиггүй болоод Монголд хортой.

Харин одоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмэн дэмжихгүй бол яах вэ гэх айдсаасаа салах сайхан шалтаг МАН-д гарч ирлээ. Ерөнхийлөгч ард түмнээс асуухыг дэмжээгүй гэх бэлэн зэлэн ам хаах үгтэй болсон.

Ардчилсан намын зөвлөл ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмнээс асуухыг эсэргүүцэж буй. Тэгэхээр үнэмлэхүй олонх Үндсэн хуулийг өөрчлөх мандаттайн хэрэг юусан билээ, өнөөдөр түүнийгээ ашигладаг цаг. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эх тогтоолд тавьсан хоригийг хүлээж авснаараа УИХ хоёрдугаар хэлэлцүүлгийг дахин хийхээр болж байна.

Энэ тохиолдолд өмнө нь ганц, хоёрхон кнопны зөрүүгээс болоод дэмжлэг авалгүй унасан зүйл заалтуудыг, жишээлбэл, Гүйцэтгэх засаглалд эрх мэдэл олгох гол концепцио эргээд оруулж ирэх далимтай болсон нь нөгөө л Ерөнхийлөгчийн хориг.

Ерөнхийлөгчийн хоригийг өмнөө гул бариад, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадвал Г.Занданшатарын парламентын гавьяа нь болно.

Үүний тулд Ардын нам, Ардчилсан намтай гар барих шаардлагатай болж буй. Улс төрийн богино зайны тоглолтоо бодох биш улс орны ирээдүй эрсдэлээ тооцож, ардчилал, эрх чөлөөгөө хамгаалж үлдэх нь өнөөдрийн парламентад суудалтай намуудын үүрэг болсон. Өмнөх шигээ Ардчилсан намын зөвлөл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оролцохгүй гэж эрх хүүхэд шиг тунирхаж гэдийгээд, эсвэл гөжөөд суух ёсгүй гэсэн үг. Өнгөрсөн 30 жил ардчиллаар овоглож, ардчиллыг тугаа болгож ирсний хувьд шүү дээ.

Энэ удаад Ардчилсан намын зөвлөл болон Ардын намын бүлгээс бүрдсэн зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд үнэмлэхүй олонх цөөнхийн саналыг хүлээн зөвшөөрөх магадлалтай гэсэн үг.

С.Эрдэнийн намын хувьд 18 саналтай, хамгийн гол нь “Сонгодог парламентыг баталгаажуулж, цаашдын хөгжлийн хандлагыг зөв болгоё гэвэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй” гэх санал. Мөн гишүүдийн тоог 108 болгох, 50 хувь нь жагсаалтаар, 50 хувь нь тойргоос сонгох сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулах байр суурьтай байгаа юм.

АН, МАН-ын байгуулсан ажлын хэсгийн зөвшилцөл нь амжилттай болбол сүүлийн дөрвөн парламент дамжсан Үндсэн хуулийн шинэчлэлт эцэслэгдэнэ. Үгүй бол парламентын тогтолцоонд баяртай гэж хэлэхэд хүрнэ.

Үндсэндээ өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Г.Занданшатарын парламент хийж чадах эсэх нь МАН-ын үнэмлэхүй олонхын эв нэгдлээс хамаарах улс төрийн шинэ нөхцөл үүсчээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын богино болоод холын зайны улс төрийг анхааралтай ажиглавал Засгийн газрыг чиглэсэн улс төрийн ард Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гацаах гол сонирхол нь нэвт харагдаж байна. Тиймээс МАН-ынхан аль ч утгаараа Ерөнхийлөгчийн улс төрийг дааж, давж гарахаас өөр арга байхгүй.

Товчхондоо, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бужигнуулаад эхэлбэл УИХ юун Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх манатай болно. Нэг хэсэг нь засгаа хамгаалах, нөгөө нь унагаах гээд сандал суудлын том дажин үүснэ. Ерөнхийлөгч Х.Баттулга шиг хүн үүнийг тооцоолоогүй байсан гэвэл хүүхэд ч итгэхгүй биз.

Мэдээж, МАН хоригийг нь хүлээж авсан учраас Ерөнхийлөгчийн хоёр дахь нүүдэл нь У.Хүрэлсүхийн засгийг унагаах, эрх баригчдыг хооронд нь зөрчилдүүлэх. Ингэж байж л Ерөнхийлөгч цаг хожно гэж тооцсон байх. Ерөнхийлөгчийн засаглалд шилжих дур сонирхолоо нууж хаахаа больсон Ерөнхийлөгчийн хувьд парламентын засаглалыг бэхжүүлэх сүүлчийн боломжийг нураах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гацааж, өөрөө алтан загасны эмгэн болохыг хүсч суугаа нь худлаа биш. Гуравдугаар ээлжийн хоолонд орох, өмнөх засгийг нь огцруулсан өшөө хорслоо тайлахыг хүсч буй хүмүүс МАН-д цөөнгүй бий.

Гэвч Ерөнхийлөгчийн шидсэн ясыг тэд үмхэх л юм бол МАН ч, Монгол ч ялагдана. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөгөө хамгаалж үлдмээр байвал айвал бүү хий, хийвэл бүү ай, Ардын намынхан.

Ж.НЯМСҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-13 107.77.165.10

nupo

Avatar

иргэн 2019-10-13 103.57.94.51

Үндсэн хууль нэгэнт хэлэлцэж эхэлбэл,улс даяараа,ард иргэд бүгдээрээ улс төржиж ажлаа алддаг.иймээс бэлтгэл сайтай,хурдан хийх ёстой.Олон улсын сургамж бол энэ.Доожоогүй,үлбэгэр этгээдүүд комисст орвол улсаа ч унагаж мэдэх юм даа.

Avatar

Зочин 2019-10-13 103.26.194.10

Хар хаяатай хүмүүс энэ дөрвөн жилийн улс төрд сандайлчихсан монголд мөн ч их хүн ардад бүр ч их гай болж байна гай болж байгаагаа ч өөрсдөө мэдрэхгүй нь эмгэнэл юм даа өөрсдийнхөө хэтэвчийг зузаалах л дээр л гарамгай хүмүүс юм

Avatar

mongol 2019-10-13 5.173.16.19

teneguud hoorondoo tenegteed baihaar hytadtai chadval orsoldood iluu garaa ch 3 say hunee tejeej humuujuulj chadahgui baihad hytad miliard humuusee humuujuuleed hogjood bna caana cin

Avatar

Иргэн 2019-10-13 43.242.242.189

МАН-Д БОДЛОГО. ТОЛГОЙ ДААН Ч АЛГА ДАА. БАТТУЛГААР ТОГЛУУЛААД ДУУСЛАА ..ХОХИНО ТЭР. УХАНГҮЙ БАЙХААР ТЭГДЭГ ЮМ

Avatar

Зочин 2019-10-13 202.9.42.157

Za yun uls tur mur zailtsgaa. Ashig honjoo, urug zurag ch geh shig. Etssiin dundee ard tumen l hohirood ulddeg shuu. Ulsaa, mongoloo gesen setgel baival, uls mongol chin ard tumnees togtddog shuu

Avatar

ЛООХОЙ 2019-10-13 66.181.189.11

Хурэлсух огцроход маш ойрхон болсон шуу. Ганцаараа шахуу Баттулгын тоглолтонд л унаад байх юм. Солонгосуудаар томор зам тавиулахаар зутгэж байгаа еокийн талд Сумъяабазар Энх-Амгалан мэтийн сайдууд тоглолт хийгээд байгаа нь Хурэлсухийг авч хаяхад ойртуулаад бнда

Avatar

баян хошууны Долгор эмээ 2019-10-13 66.181.185.156

Хүүкийн засгийн газар тэр дундаа үеийн ерөнхий сайд нараас хамгийн зоригтой алхам хийж байгаа. УБ хотын цэвэрлэх станцын ажил.
Нефтийн үйлдвэр төмөр зам утаа багасгах шахмал түлш хөтөлбөр урьд нь хэн гэдэг сайд хийж эхлүүлсэн ююм.Дэмжиж байна.Бид зоригтой алхаж чадаж байж хөгжил наашилна.

Avatar

psixu kopmi 2019-10-13 107.77.165.2

conin

Avatar

Ajilchingaa angi congyylid,countryside togloomchin zasgiin goverment ,erunxiilugch,,oiriin xyneer chini xaaltaa xiine 2019-10-13 107.77.165.2

tsagnii araagaar dygyi xiij baigaa xymyyct,Moto NI deer gecen.bolomj gecen newsiin gadnii zasaglal munguur tsoxiij abch bn.taarsan ch xyraldasnchid bol.dolignoj xaiplaj baigaad anchopddog uym bishy

Avatar

Зочин 2019-10-13 202.126.89.241

Хүүк сэлэмчин жилийн өмнө өдийд ирэх жил ЭТТ.н ноогдол ашиг өгнө гэж сүржигнэж бсан.ЭТТ.н захиарал Ганхуяг нь эхний улиралдаа багтааж өгнө гэсэн.Одоо женкогийн өртөгөө нөхөхгүй төмөр замд ороод алга болсон.Мөнгө тараах болхоороо эдийн засгийн эргэлтийг сайруулна гэж хашгирсаар бгаад тараадаг.

Avatar

Иргэн 2019-10-13 139.5.218.189

МАН-ын мангарууд юуны өмнө гэр хорроллын нэг сая иргэдээ хоронд туршиж амь нас эрүүл мэндээр нь хохироосонд гэмт хэргийнхээ төлөө уучлалт гуйж хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Үндсэн хуулийн нэмэлт бол тэртээ тэргүй жонхуу болсон ард түмэн ЖДҮчидийг дэмжихгүй гээд аль хэдийн шийдвэрээ гаргачихсан байгааг ойлгоосой билээ.

Avatar

Бат 2019-10-13 122.201.22.4

Ухаан нь ихэдээд илүүдчихсэн ард түмэний санал ч эвгүй байж мэднэ шүү дээ

Avatar

Zochin 2019-10-13 202.179.25.170

Ard irged bid yasanch undsen chuuli oorchlochiig er zovschoorochgui. Ene olon jil ard irgediin amidraliig suiruulsen ta nart bid er itgechgui. Paar guiched er chalachgui gertee dandaa daardag.ger choorold amidardag chumuus saijruulsan nuursnees urgelj aidastai, bas bid nar schig daraan daraan odor chonogiig ongoroodog. Ene buch gamschig olon jil tor barij ajillasan luivarchidtai cholbootoi, odoo ta nar bugd z**l, ene chin ard tumendee ogoj baigaa beleg dembetel schuu. Unendee bid tuildaj bna

Avatar

тт 2019-10-13 202.9.44.85

оросын тагнуул Женко монгол улсаар тоглоод байна

Avatar

Amar 2019-10-13 182.160.35.109

Энэ Ц.Элбэгдоржийн сайтынхан бага ч гэсэн монголоо бодож болдоггүй юм уу.Айн.

Avatar

иргэн 2019-10-13 66.181.177.178

Дунд хуруу гаргана гэдэг хаанахын ёс юм бэ? Лав монгол илэрхийлэл биш. Ийм маягаар сурвалжлага бичээд байвал яаж залуучууд хэлээ сурах вэ?. Гажиг ойлгомжгүй холио бантан илэрхийлэлд сурцгааж байна шүүдээ. Анхаарч баймаар юм.

Avatar

Irgen 2019-10-13 174.209.4.232

Orchin zagiin olon ulsiin standart yos boltloo hevshsen..
Uuniig medehgui zaluu gej bhgui.Eserguuzliin tod helber symbol.!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж