Амралтын хөтөч: Жаргалтай байх нь чухал

Хуучирсан мэдээ: 2019.10.13-нд нийтлэгдсэн

Амралтын хөтөч: Жаргалтай байх нь чухал

“Ньюс” агентлаг 2019.10.13-ны Ням гаригт гарах үзвэрийн хуваарийг танилцуулж байна.

 НАНДИН ЭРХЭМСГИЙН ДЭЭДИЙН ДЭЭД БҮТЭЭЛ – “ХУНТ НУУР”

П.И.Чайковскийн "Хунт нуур" балет сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин, эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм. Тэр дундаа Одетта – Одиллиягийн дүр нь эмэгтэй балетчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог. "Хунт нуур" нь "балет" хэмээх төрлийг төлөөлж чадахуйц өндөр алдарт хүрсэн билээ.

"Хунт нуур" балет манай дуурийн театрын тайзнаа 1975 оны 6-р сарын 28-ны өдөр удирдаач УГЗ Ж.Чулуун, балетмейстер АЖ,ТШ, ХБ Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглогдож байсан юм. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг АЖ Ю.Оюун, Зигфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг АЖ О.Ганбаатар нар тоглож байв.

Хэзээ: 2019.10.13 17:00 цагт

Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

Тасалбарын үнэ: 10 мянга, 20 мянга, 30 мянга


ЖАРГАЛТАЙ БАЙХ НЬ ЧУХАЛ

Шинэ үе продакшны инээдмийн энтертайнмент шоу тоглолт болно.

Хэзээ: 2019.10.13 19.00 цагт

Хаана: Соёлын төв өргөө

Тасалбарын үнэ: 16 мянга


ЭХНЭРЭЭРЭЭ ТОГЛОВОЛ У-НА-НА

Аглуу Энтертайнментын намар цагийн анхны тоглолт Эхнэрээрээ тогловол У-на-на цоо шинэ инээдмийн Энтертайнмент шоу тоглолт болно.

Хэзээ: 2019.10.13 19.00 цагт

Хаана: МҮЭСТО

Тасалбарын үнэ: 16 мянга

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж