Этиопийн Ерөнхий сайд Нобелийн Энх тайвны шагнал хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.10.12-нд нийтлэгдсэн

Этиопийн Ерөнхий сайд Нобелийн Энх тайвны шагнал хүртэв

Этиопийн Ерөнхий сайд Нобелийн Энх тайвны шагнал хүртэв

Этиопийн ерөнхий сайд Абий Ахмед Али 2019 оны Нобелийн Энх тайвны шагналын эзэн болов. Тэрбээр “Энх тайван тогтоон, олон улсын хамтын ажиллагааг төвхнүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргасан, тухайлбал Эритрей улстай хилийн мөргөлдөөнийг зохицуулах талаар шийдэмгий санаачлага гаргасны төлөө энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх эрхтэй болжээ.

Тус шагналыг 9 сая швед крон буюу 900 мянга орчим ам.доллар дагалддаг бөгөөд арванхоёрдугаар сарын 10-нд Осло хотноо гардуулах юм байна. Али 2018 оны дөрөвдүгээр сарын 2-ноос Этиопийн ерөнхий сайдын албан тушаал хашиж байгаа билээ.

Нобелийн энх тайвны шагналыг 2018 онд Бүгд найрамдах Ардчилсан Конго Улсын эмэгтэйчүүдийн эмч, бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэгч Денис Муквеге, Иракийн хүний эрхийг хамгаалагч Надя Мурад нар хүртэж байв.

Эх сурвалж: VOICE OF AMERICA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж