Турк Сирид цохилт өгч, 399 курдыг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.12-нд нийтлэгдсэн

Турк Сирид цохилт өгч, 399 курдыг хөнөөжээ

Турк Сирид цохилт өгч, 399 курдыг хөнөөжээ

Пентагон “Туркийн цэргийн хүчин аравдугаар сарын 12-нд шилжих шөнө Сирийн хойд хэсэгт орших Кобани хотод цохилт өгч, их буугаар буудсан ч АНУ-ын арми ямар нэгэн хохирол амсаагүй, байр сууриа алдаагүй байна” гэж мэдэгдсэн байна. Хариуд нь Туркийн Батлан хамгаалах яамнаас "Энх тайвны эх үүсвэр" ажиллагааны хүрээнд Курдын өөрийгөө хамгаалах хүчний 399 дайчныг хөнөөсөн талаар мэдээлжээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган аравдугаар сарын 9-ний Лхагва гаригт Сири дэх террористуудын эсрэг цохилт өгч эхэлснээ зарласан билээ. Туркийн цэргийнхэн Курдистаны Ажилчдын нам (Анкара үүнийг террорист бүлэг гэж үздэг) болон Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэж буйгаа илэрхийлсэн.

Анкара Туркийн өмнөд бүс нутгийг курдын цэргүүдээс цэвэрлэж, 500 км хүртэл, 30 км гүнд аюулгүй байдлын бүс байгуулж, Сирийн дүрвэгсдийг байрлуулах зорилготойгоо мэдэгдсэн билээ. Албан ёсны мэдээллээр, одоогийн байдлаар Турк улсад Сирийн дөрвөн сая орчим иргэн байгаа аж.

Мөн өдөр Сирийн төрийн мэдээллийн "Ихарабия" телевизийн суваг “Туркийн цэргийнхэн Хасек мужийн Дарбас, Малик, Камышлы, Ракка мужийн Тель Абяд, Айн Иса зэрэг хотуудад цохилт өгсөн талаар мэдээлжээ. Энэхүү цохилтын улмаас Маликийн хойд хэсэгт орших Саффан далан дахь Аллюк усны станцыг холбосон цахилгаан шугам эвдэрсэн байна.

АНУ-ын Сангийн сайд Стефен Мнучин “Цагаан ордны тэргүүн Дональд Трамп Турк Сирид цохилт өгч эхэлснээр асар их хэмжээний хохирол учруулж болзошгүй гэж үзэн, хориг арга хэмжээ авах тухай тогтоолд гарын үсэг зурлаа” гэж мэдэгдсэнийг “NSN” мэдээлжээ. Тэрбээр “Маш хүчтэй хориг арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэхгүй гэж би найдаж байна. Гэхдээ шаардлагатай бол бид Туркийн эдийн засгийг сүйрүүлж чадна" гэж хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: GAZETA.RU

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж