ЭХЭМҮТ-д хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг болно | News.MN

ЭХЭМҮТ-д хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг болно

ЭХЭМҮТ-д хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг болно

ЭХЭМҮТ-д хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг болно

Эх хүүхдийн, эрүүл мэндийн үндэсний төвд /ЭХЭМҮТ/ хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг болохоор бэлтгэл хангаж эхэлжээ. Улсын хэмжээнд хүүхдэд бүх төрлийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг ЭХЭМҮТ-ийн олон улсын стандарт хангасан мэс заслын нэгдүгээр зэрэглэлийн тасгийнхаа нээлтийг өнгөрсөн пүрэв гаригт хийсэн байна.  Энэ нь хүүхдэд элэг шилжүүлэн суулгах болон бусад өндөр технологи шаардсан нарийн мэс заслуудыг эхлүүлэх бэлтгэл ажил юм. Шаардлагатай орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангахад УИХ, Засгийн газраас  долоон сая еврогийн санхүүжилтийг шийдэж өгсөн бөгөөд тоног төхөөрөмжүүд энэ сараас эхлэн Герман улсаар онгоцоор тээвэрлэгдэн, энэ ондоо багтаж ирнэ.

Тус эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэний эмгэгийн клиникийн хяналтад элэг шилжүүлэн суулгуулсан болон суулгуулах шаардлагатай нэг, гурав, тав, зургаа, долоо, ес, арван сартайгаас эхлээд 13 хүртэлх насны 78 хүүхэд байгаагийн дөрөв нь Монголд, нэг нь БНСУ-д мэс засал хийлгэжээ. Харин 73 нь санхүүгийн боломжгүй, цөөн хүүхэд донор олдохгүй шалтгаанаар хүлээж байгаа аж.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж