Трамп: АНУ БНХАУ-тай зарчмын хувьд тохиролцоонд хүрлээ | News.MN

Трамп: АНУ БНХАУ-тай зарчмын хувьд тохиролцоонд хүрлээ

Трамп: АНУ БНХАУ-тай зарчмын хувьд тохиролцоонд хүрлээ

Трамп: АНУ БНХАУ-тай зарчмын хувьд тохиролцоонд хүрлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Баасан гариг (2019.10.11)-т БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэтэй хийсэн уулзалтынхаа дараа “Вашингтон, Бээжин хоёр талын худалдааны маргааныг шийдвэрлэх хэлэлцээрийн “эхний үе шатны тохиролцоо”-нд хүрлээ” гэж мэдэгджээ.

Трамп Цагаан ордонд "Бид Хятад улстай хийсэн худалдааны хэлэлцээрийн нэн чухал эхний шатанд хүрлээ. Тохиролцоог "цаасан дээр" баталгаажуулах болно. Энэ нь гурав, дөрвөн долоо хоног, магадгүй таван долоо хоног үргэлжилж болно. Та бүгдийн мэдэж байгаагаар манай хоёр орон Чилид болох НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засгийн Хамтын Ажиллагааны байгууллагуудын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Тэр үед гэрээнд гарын үсэг зурж магадгүй” гэж хэлжээ.

Мөн тэрбээр “Бид оюуны өмч, санхүүгийн үйлчилгээний асуудлаар тохиролцлоо. Энэ нь Америкийн тариаланчдын хувьд асар том боломж бөгөөд АНУ жил бүр 40-50 тэрбум ам.доллараар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдаж авах болно. Энэ нь Хятад улсын худалдаж авсан хэмжээнээс 2.5-3 дахин их дүн юм. Тэдний худалдаж авсан дээд хэмжээ 16-17 тэрбум ам.доллар байсан" гэжээ. Тэрбээр тариаланчдад тариалангийн талбайгаа өргөжүүлж, "илүү олон трактор" худалдаж авахыг санал болгосон байна.

Цагаан ордны тэргүүн “Хоёрдугаар шатанд бид эхний шатны тохиролцоог хэрэгжүүлсний дараа даруй хэлэлцээрээ эхлүүлнэ. Эхний үе шатанд бид оюуны өмч, санхүүгийн үйл ажиллагааны талаар харилцан тохиролцоонд хүрсэн. Банкууд болон бүх санхүүгийн компани бидний тохиролцоонд сэтгэл хангалуун байх болно" гэж нэмж хэлжээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ “Ахиц дэвшил гарсанд баяртай байна” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: TASS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-10-12 174.209.28.108

Hyatad USA aas 50 terbum dollariin huduu aj ahuin buteegdehuun hudaldan avna.Hyatad urid umnu 16 ,17 terbum dollariin hudaldan avalt hiideg baisnaas hamaaguu ih yumaa. Yaj orchuulaad bgaa yumaa

Avatar

Onom 2019-10-12 66.181.161.88

Xexe xaxa… uuriinxuu fantasy-g geopolitikiin toimch ged oilgotson bnshd. Chamaas busad ni delxii dayraa oilgodoggui. Chi augai augai. Xaxa..

Avatar

HM 2019-10-12 90.204.55.171

Гэрээнд гарын үсэг зурагдлаа, Хонконгийн бослого намжлаа. Агуу төлөвлөгөө шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж