Нэмэлт:
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах караокед өчигдөр /2019.10.11/ шөнө 23.00 цагийн үед гал гарсан тухай бид мэдээлсэн. Албаныхантай холбогдож нэмэлт мэдээлэл авахад галын улмаас долоон иргэн угаартаж, 14 иргэн түлэгдсэн. Шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлж байгаа гэж хэллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Гал түймэрт өртөж угаартсан, түлэгдсэн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний МИ-171Е загварын нисдэг тэргээр өнөөдөр /2019.10.12/ 07.17 цагт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум руу нийт 16 хүнтэй баг нисчээ. Одоогоор галын нөхцөл шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байгаа аж.
Караокед гал гарч, нэг хүн нас баржээ
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах караокед өчигдөр /2019.10.11/ шөнө 23.00 цагийн үед гал гарчээ. Гал барилгын үүдний болон дотор танхимын таазны хэсгээс эхлэн гарсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нэг цаг гаруй ажиллан галыг унтраажээ. Галын улмаас 39 настай эмэгтэй угаартаж нас барсан, 20 гаруй иргэн түлэгдсэн гэдэг мэдээлэл байгаа юм. Тэднийг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна
Э.БУРАМ
зочин 2019-10-12 66.181.161.3
Яасан олон хүн өртөө вэ ? . Сумаараа караокедоо сууж байсан юм уу ..?
Зочин 2019-10-12 43.242.243.153
шахмал түлш хэрэглсэн юмуу.7хүн угаартсан гэж б.н ш дээ.
Bold o 2019-10-12 223.38.22.132
e****z chi albaar heruuliin alim shidej bgaa biz dee…chi ter hu jaa ruugaa zailaa
Zochin 2019-10-12 202.126.88.185
Zugaa tsengel huusun yumnuud uhne l biz de
Зочин 2019-10-12 64.119.24.142
Чиний дараа үхнэ