Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын эргэн тойронд юу болов ?

Хуучирсан мэдээ: 2019.10.12-нд нийтлэгдсэн

Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын эргэн тойронд юу болов ?

Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын эргэн тойронд юу болов ?

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан билээ. Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүдийн шинжилгээний хариуг Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн ч хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар комиссоос наймдугаар  сарын 12-ны өдөр олон нийтэд мэдээлсэн. Уг мэдээлэл олон нийтэд цацагдсан даруйд  энэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөх, Улсын аварга Э.Оюунболдоос бусад 15 бөх “Надаас допинг илрээгүй”  гэдгээ өөрсдийн сошиал хуудсараа дамжуулан илэрхийлсэн юм. 

Тэгвэл Э.Оюунболд аварга Үндэсний бөхийн салбар хороог өөрийг нь гүтгэсэн хэмээн мэдэгдэл хийж улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус хорооны эсрэг нэхэмжлэл гаргасан талаар өмнө нь мэдээлсэн. Тэрбээр нэхэмжлэлдээ допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан Үндэсний бөхийн салбар хороог үгүйсгэж, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлсэн байна.

 Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд нэхэмжлэлтэй уг гомдлыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх долоо хоногийн дотор хэрхэхээ шийдвэрлэх ёстой бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Э.Оюунболдын нэхэмжлэлийг буцаах нь зүйтэй байна гэж шийдвэрлэжээ.

Хориотой бодис хэрэглэсэн бөхчүүд “А” сорьцыг хүлээн зөвшөөрөхгүй "В" сорьцыг шинжлүүлэхээр хүсэлт гаргах ёстой. Харин   допинг илэрсэн хоёр бөхийн нэг болох улсын өсөх идэр начин Д.Цэрэнтогтох А сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй Б сорьцын шинжилгээ өгсөн ч БНСУ-д шинжилсэн шинжилгээний хариу А сорьцтойгоо таарсан юм.

Улмаар Д.Цэрэнтогтох шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас  шүүхэд гомдол  гаргасан байна. Шүүхийн шийдвэрийн дараа баяр наадам зохион байгуулах комисс болон Ерөнхийлөгч түүний барилдах эрхийг хасах эсхүл цол бууруулах талаар шийдэх аж.

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж