Өмнөговь аймгийн Цогтцэций /Тавантолгой/ сумаас Дорноговь аймгийн Зүүнбаян хүртэл баригдаж буй 414.6 км төмөр замд Өмнөговь аймгийн Цогтцэций талаас 11 аж ахуйн нэгж, Дорноговь аймгийн Мандах сумын нутагт найман аж ахуйн нэгж, Дорноговь аймгийн Зүүнбаян талаас есөн аж ахуйн нэгж, ажиллаж байна.
Дээрх болон бусад хэсгүүдэд Зэвсэгт хүчний 7781, 7782, 110, 339 дугаар ангийн цэрэг, офицерууд үүрэг гүйцэтгэн, цалинтай ажиллаж байгаа аж.
Хувийн аж ахуйн нэгжүүд төмөр замын далангийн ажил гүйцэтгэхэд тулгарч буй томоохон бэрхшээлгүй, дулаан цаг агаартай тул нэгдүгээр сарын эхэн хүртэл, зарим аж ахуйн нэгж өвлийн улирал харгалзахгүй ажиллахаар болжээ. Мөн компаниуд гүйцэтгэлдээ тааруулан хөрөнгөө тухай бүрт нь шийдвэрлүүлэх, чанартай гүйцэтгэлд үндэслэн дараа, дараагийн далангийн ажил гүйцэтгэх баталгаатай болох зэрэг саналтай байгаа аж. Тавантолгойн төмөр зам холбогдох, хүчин чадлыг нь нэмэгдүүлж буй Зүүнбаян өртөөнд далангийн ажил үргэлжлэхээс гадна төмөр зам тавих үе угсрах баазыг барьж, байгуулж дуусчээ. Улмаар Зүүнбаян чиглэлээс эхлэн төмөр замын рейльс угсарч эхэлсэн байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ