Прокуророос угаартсан гэх мэдээллийг шуурхай шалгахыг үүрэгджээ | News.MN

Прокуророос угаартсан гэх мэдээллийг шуурхай шалгахыг үүрэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.12-нд нийтлэгдсэн

Сайжруулсан түлшний эргэн тойронд

Прокуророос угаартсан гэх мэдээллийг шуурхай шалгахыг үүрэгджээ

Прокуророос угаартсан гэх мэдээллийг шуурхай шалгахыг үүрэгджээ

"Тавантолгой түлш" компанийн сайжруулсан түлш хэрэглэх шатанд угаарын хийнд хордон зургаан иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ хэрэг дээр эрүү үүсгэн шалгаж байна. 

Мөн нийслэлийн хэмжээнд 2019 оны аравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар “Иргэд шахмал түлш хэрэглэж, угаартсан” гэх нийт 57 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн холбогдох шалгалтын ажиллагааг прокурорын хяналтад явуулж эхэлжээ. 

Прокурорын байгууллагаас  аравдугаар сарын 8-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын даргын нэр дээр “Иргэдийн гомдол, мэдээллийг шуурхай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх, хүн угаартсан, нас барсан шалтгааныг тогтоох, цаашид гарах аюулаас урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах” талаар албан бичиг ч хүргүүлсэн юм байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-12 43.242.241.247

News.mn bolj bgaa sain ymiig harluulchih gd uzeed baih ym aa. b**s site. Gogo deerees bodit medee avsan ni hamaagui deer.

Avatar

Зочин 2019-10-12 202.179.24.144

Багануурын нүүрс шахмал түлш хоёрыг харьцуулаад шатаасан чинь шахмал түлш нь угаарын хий илүү ихтэй байна гэж гарлаа гэсэн шүү. Угаарын хий агаарт гараад хувирчихдаг юм байж. Битүү орчин гэр дотор алдагдахын бол эрсдэл илүү ихтэй л өвөлжихийн байна. Тал хүнээ аврах гээд тал хүн нь илүү со оор амьсгалж л өвөлжих нь дээ

Avatar

Зочин 2019-10-12 115.65.93.30

Сайжруулсан түлш чанартай сайн, зуух маш муу, ард түмэн галлагааг буруу хийсэн гэсэн дүгнэлт гаргах биз дээ? Утааны тухайд түлш гэсэн ганцхан өнцгөөс харж болохгүй биз дээ? нөгөө талаас утаа цаг агаарын нөхцөлтэй маш их холбоотой биз дээ? Хүйтэрсэн үү? салхитай байна уу? гээд л…

Avatar

Хүннү 2019-10-12 202.55.188.92

Улаанбаатар утаагүй болсон байна. Би өнөө өглөө Баянхошуу, 21-р хороолол ороод ирлээ тэнд утаа алга энэ маш том ололт шүү. Угаарын талаар зөв дүгнэлт өгөх хэрэгтэй, энэ нь "улс төр"-д хамаагүй зүйл. Нийслэл хот утаагүй болно гэдэг чинь "новшийн улс төр"-өөс хвигүй дээр. Шахмал түлшийг улс төржүүлээд зогсоож болохгүй. Түүнд алдаа оноо байгааг үгүйсгэхгүй. Хайран 6 хүнээ алдан байж утааг арилгаж байгаа нь бидэнд маш том сургамж боллоо. Дайны хажуугаар дажин гэж бүү улс төржүүл гэмээр байна.

Avatar

Зочин 2019-10-12 66.181.185.218

хүний санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалсан эндэгдлээр улс төр хийж улс ардын сэтгэл санааг үймүүлж санаатай засаг төрийн эссрэг ажиллагаа явуулж байгаа улс төрийн хүчин иргэдийг шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй

Avatar

Иргэн 2019-10-12 139.5.218.143

Ард иргэдийнхээ амь нас эрүүл мэндийн эсрэг шийдвэр гаргасан Хүрэлсүх тэргүүтэй Засгийнгазар уучлал гуйж буруугаа хүлээн огцрох ёстой. Юуны өмнө Шадар сайд Ө.Энхтүвшин, сайд Даваасүрэн, компаний захирал Ганбаатар нарт эрүү үүсгэн шалгах хэрэгтэй

Avatar

Хүннү 2019-10-12 202.55.188.92

Нэг талыг барих хэрэггүй. Улаанбаатар хот утаагүй болж байгааг харж байгаа биз дээ. 6 хүний амь нас хохирдог харамсалтай байна. Зуух пишингээ сайтар янзлах ёстой юм байна. Би энэ түлшийг амьдарлбн шаардлагаар тасралтгүй 5 хоног хэргэлж үзсэн угаартаагүй байна. Үнс л их гардаг юм билээ, элдэв үнэр утаа байхгүй байсан. Үүгээр далимдуулж төр засгаа ганхуулах хэрэггүй, маш зөв шийдвэр болсон.

Avatar

Tr 2019-10-12 103.229.123.202

Төр засгийг ганхуулахаас илүү нүүрсний ченжүүд зохион байгуулалтад орж хорлон сүйтгээд байгаа гэж бодоод л байгаа. Тэдний бизнес хэдэн тэрбумаар эргэлдэж байсан, одоо тэр нь байхгүй болсон тул юу ч хийхээс буцахгүй болсон бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж