Прокуророос угаартсан гэх мэдээллийг шуурхай шалгахыг үүрэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.12-нд нийтлэгдсэн

Сайжруулсан түлшний эргэн тойронд

Прокуророос угаартсан гэх мэдээллийг шуурхай шалгахыг үүрэгджээ

Прокуророос угаартсан гэх мэдээллийг шуурхай шалгахыг үүрэгджээ

"Тавантолгой түлш" компанийн сайжруулсан түлш хэрэглэх шатанд угаарын хийнд хордон зургаан иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ хэрэг дээр эрүү үүсгэн шалгаж байна. 

Мөн нийслэлийн хэмжээнд 2019 оны аравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар “Иргэд шахмал түлш хэрэглэж, угаартсан” гэх нийт 57 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн холбогдох шалгалтын ажиллагааг прокурорын хяналтад явуулж эхэлжээ. 

Прокурорын байгууллагаас  аравдугаар сарын 8-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын даргын нэр дээр “Иргэдийн гомдол, мэдээллийг шуурхай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх, хүн угаартсан, нас барсан шалтгааныг тогтоох, цаашид гарах аюулаас урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах” талаар албан бичиг ч хүргүүлсэн юм байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж